
БШУЯ-наас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудад хийжүүлсэн ундаа худалдахыг хориглосон тушаал гаргах аж. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос цэцэрлэг, сургуульд хийжүүлсэн кока кола, пепси ундаа худалдахыг хориглох саналыг БШУ-ы сайдад гаргасан юм байна. Түүнчлэн уг ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх зорилгоор олон нийт, нийгэмд хийжүүлсэн ундааны хор хохирлыг таниулах сурталчилгааны ажил үргэлжлэх гэнэ. Бага насны хүүхдэд хийжүүлсэн ундаа ихээхэн сөрөг нөлөөтэй аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ