“Улаан кхмерүүд”-ийн толгойлогч нарын нэг Иенг Сари нас баржээ
“Улаан кхмерүүд”-ийн засгийн газрын гадаад хэргийн сайд асан Иенг Сари гуравдугаар сарын 14-нд 87 настайдаа Камбожийн нийслэлд нас баржээ. Түүнийг цэргийн гэмт хэрэг, хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж, хүмүүсийг үй олноор нь хүйс тэмтэрсэн гэж буруутгаж байсан юм.
Хуучин сайдад тулгасан хэрэг нь тэгэхэд Ардчилсан Камбучи улс гэж нэрлэгдэж байсан тус оронд 2 сая орчим хүн амь үрэгдсэн 1975-79 оны хэрэг явдалд хамаатай юм.
Тэр “улаан кхмерүүд”-ийн удирдагч Пол Потын хүр дүү, маоист энэ байгууллагыг хамтран үндэслэгч байжээ.
Гадаад бодлогын байгууллагын тэргүүний хувиар Иенг Сари олон улсын тавцанд “улаан кхмерүүд”-ийн гол, заримдаа цорын ганц төлөөлөгч байсан бөгөөд гадаад ертөнцтэй харилцах ажлыг удирдаж байжээ. “Улаан кхмерүүд” бүрэн бууж өгсөн тухай тохиролцооны хүрээнд 1996 онд Иенг Сарид Камбожийн ван өршөөл үзүүлсэн боловч, 2011 оны зургаадугаар сард түүний хэргийг шүүн таслах ажлыг сэргээсэн юм.
“Улаан кхмерүүд”-ийн дээд удирдагч Пол Пот өөрийн дэглэмийг унасны дараа шүүн таслах ажлаас нуугдаж байсан Камбожийн ширэнгэ ойд 1998 он нас баржээ.
Ардчилсан Кампучийн гадаад хэргийн сайд байхдаа Иенг Сари “улаан кхмерүүд”-ээс зугадан гадаадад гарсан камбожийн шилдэг сэхээтний төлөөлөгчдийг улс орноо сэргээн босгоход оролцохоор эх орондоо эргэж ирэхийг ятгаж байжээ. Тийнхүү буцаж ирсэн олон хүнийг дараа нь эрүүдэн шүүж, цаазласан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ