Таван эрхтэн шилжүүлэн суулгасан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

img

Таван эрхтэн шилжүүлэн сулгуулсан Катар улсын уугуул Фатима аль-Ансари  гэдэг бүсгүй охин төрүүлсөн байна.  Хүүхэд төрсөн америкийн Флорида муж улсын Майами хотын нэг эмнэлгийн эмч нарын хэлснээр, энэ нь дэлхий дэх анхны ийм тохиолдол ажээ. “Бид анагаах ухааны олон ном зохиол уншсан. Бидний мэдэхээр, энэ нь таван эрхтэн шилжүүлэн суулгуулсан эмэгтэй хүүхэд төрүүлсэн дэлхий дэх анхны тохиолдол юм” гэж эмнэлгийн  төлөөлөгч хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна. Европт хоёр эрхтэн шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж байсан баримтыг бид мэдэх юм гэж эмч нар дурджээ. Аль-Ансарийг 19 настай байхад түүний гэдэсний артерийн судсанд бүлэн үүссэнийг илрүүлсэн байна. 2007 онд Майами хотын нэг эмнэлэгт түүнд мэс засал хийж, ингэснээр тэр донорын элэг, нойр булчирхай, ходоод, нарийн болон бүдүүн гэдэстэй болжээ. Америкийн хэвлэлд бичсэнээр, 2013 оны хоёрдугаар сарын 26-нд мөн тэр эмнэлэгт аль-Ансари  кесарев хагалгаа хийлгэн, эрүүл хүүхэд төрүүлсэн байна.  Жирэмслэлтийн хугацаанд бага зэргийн хүндрэл гарч байсан ч, одоо 26 настай аль-Ансари бас нэг бус удаа хүүхэд төрүүлж чадна гэдэгт эмч нар итгэлтэй байгаа ажээ. “Фатима одоо болтол хүүхэд төрүүлж чадаж байгаа нь ерөөс гайхамшиг. Түүний бие болон шилжүүлэн суулгасан эрхтнүүд жирэмсний хүндрэлийг давж гарна гэдэгт бид маш эргэлзэж байсан юм” гэж эмнэлгийн эмч Салих Ясин  хэлсэн байна. Ээж болсондоо би маш баяртай байна, бүр ойрын үед нөхөр, охин хоёртойгоо нутаг буцах бодолтой байна гэж унтаж байгаа бяцхан охиноо тэвэрсэн бүсгүй  хэлжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hihi:
ÀÂÒÎÌÀØÈÍÛ ÑÀËÎÍ ÕÀÌÃÈÉÍ ÎÐ×ÈÍ ¯ÅÈÉÍ ÄÝÂØÈËÒÝÒ ÒÅÕÍÎËÎÃÈÎÐ ÄÓÁÄÝÍÝ ÌªÍ Á¯Õ ÒªÐËÈÉÍ ÎÁÓÄ ÊÀÐÁÎÍ ÕÓÓËÃÀ ÍÀÀÍÀ. ÓÒÀÑ 96551777, 93053991
2013-03-18