“Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлт боллоо

img

Монголын рок попын түүхийг бичилцэж яваа "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах, "Номинталст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан "Мөнх хөх тэнгэр" цомгийн нээлт өнөөдөр “I loft function house”-т боллоо.  "Мөнх хөх тэнгэр" цомгийг МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, МУ-ын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нарын монголын яруу найраг, хөгжмийн салбарын урдаа барьдаг, алдартай уран бүтээлчидтэй хамтран гаргасан аж. Тэд энэ үеэр Эзэн Богд Чингис хааны “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай”гэсэн эрхэм сургаалийг дуу болгож, Э.Чойдогийн хөгжим “Жалам хар” монгол бүжгийн хөгжимд дуучин Т.Дэлгэрмөрөн үг бичиж дуу болгосон зэрэг олон анхдагч тодотголтой уран бүтээлийнхээ дээжээс дуулж сонирхуулсан юм. Ах дүү гурав хэмээн нэрлэгдэж үргэлж шинийг сэдэж, үндсэрхэг үзлийг нэвт сурталчилдаг энэ гурав  “Мөнх хөх тэнгэр” цомогт багтсан ая дуугаа үзэгч түмэндээ хүргэхээр “Андгай” тоглолтыг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар ресторанд 19:00 цагаас VIP хэлбэрээр тоглох юм байна. Баярын тоглолтонд Дуучин Х.Лхагвасүрэн, С.С.Амармандах, Т.Дэлгэрмөрөн нар цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит уран бүтээлүүдээ үзэгчдэдээ хүргэх юм байна.  Сонирхуулахад, уг тоглолтын тасалбар Их Эзэн Чингис хааны ГЭРЭГЭ хэлбэртэй, неон гэрлийн нууцлалтайгаар Интерпресс хэвлэлийн компани хэвлэсэн байна. Тасалбар өнөөдрөөс эхлэн Улаанбаатар ресторанд байрлах G mobile-ийн салбар, 1950 хүргэлт үнэгүй худалдаалагдаж эхэлсэн аж. Тэд эр цэргийн баяр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр тоглох энэхүү тоглолтын үеэр эх орон, эр хүн, ёс заншил, өв их соёл, түүхийн нэгээхэн хэсгээс толилуулж монгол хүн гэдгээрээр омогших сэтгэлийг төрүүлэх болно. Тиймээс уг тоглолтын үеэр “Х.Лхагвасүрэн Дээд тэнгэрийн оддыг газарт буулгаж дуулна. С.С.Амармандах Дээдсийн алтан сүнсийг эргээд төртөл хурайлна. Т.Дэлгэрмөрөн Дэндүү зөөлхөн аялгуугаар дэлхийг аргадна” гэж мэдэгдлээ. П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saihan bna.amjilt husie.degii bol bishee arai l nyalh bna.chamaas hench aihgui tul naad nuur amaa zas minii duu.saihan inee
2013-03-25
anna:
amaraa bid 2 duulna gej yu bhav dee mundag 2-n dalbaan dor l yavj bna snuu zalitai hog yumaa
2013-03-25
zochin 6221:
zvgeer l hvmvvs nadad ene hvmvvsiin duulah duu ni taalagdag
2013-03-19
zochin:
Oorsdoo uych hiij chadahgui yadaj duulah abiyas baihgui baij bitgii hund ataarhaj hun muulj bai . Bie bienee muuldag naad hogiin zangaasaa icheech.
2013-03-18
zochin:
ter halzan buduun nuhur neeh danidag tsarai gandangiin lam biluu negl sain sanahgui baih chin
2013-03-18
OYUKA:
JAWHLAN SHIG TENEGTEED ULS TORLVV YMAR SHURGAH GJ ZVTGEED BGAA BISHDEE ESTOIL AWYASAARAA OMOGSHIJ BGAA HVMVVS AMIJILT HVSIEEEEE
2013-03-17
javhlan:
lhavgaag sonsoh gej ochih baihdaa nuguu 2 n ch duulah gej uilaad hashigraad baidag
2013-03-17
монгол:
ОМОГШИЛ гэж сагсуурахыг л хэлээд байгаа юмуу даа.
2013-03-17
Arina:
Gyandangiin hadaas gej bichsen hvn muuhai bna . Chinii tarhi umhiireed nogoorson bna .
2013-03-17
ßÍÊÈ:
Õàð Àìàðàà, Õóäàë ãýãýýí Äýýãèé, Õàðèí æèíõýíý Õàðàíãèéí Ëõàãâàà ãóðàâ áàéíà äàà.
2013-03-17
Zochin:
Amaraa usee urguulmaar yum. Sonin haragdaad baina. Gehdee l amjilt!
2013-03-16
zochin:
mongolchuud gej hun muulxaas oor ajilgui humuus bolj dee ter hoiguurne gadaadiinhaan ajilsaar bayjsaar ene 3 ch yaahaw saihan duuldag chadlaaraa yawaa humuus muu yu ban
2013-03-15
China:
Hytad
2013-03-15
omogshil:
юунд нь омогшоод байгаа нэг л омогтой хүмүүс аан
2013-03-15
болдоо:
Энэ гурав дээр С.Жавхлан нэмэгдчүүл гоё юм биш үү хаха
2013-03-15
зочин:
улс төрчид шиг хахууль авсан биш өөрсдийн чадлаараа амьдарч яваа хүмүүс. Амжилт хүсье.
2013-03-15
batorgil:
Haha unheer indeedtei garuud bnaa 2 gyandan gin hadaaas
2013-03-15