
Оюутнуудад ирэх даваа гаригаас эхлэн тэтгэлгийг нь олгохоор болжээ. Гэхдээ нэг оюутанд үндэсний тэтгэлэг хэлбэрээр сар тутамд 70200 төгрөг олгодог бол сурлагынх нь чанараас хамаарч сурлагын голч дүн нь 3.2 хувиас дээш бол 50 хувийн тэтгэлэг нэмж олгох юм байна. Харин гол дүн 3.6 хувиас дээш бол 75 хувийн тэтгэлэг нэмэгдэнэ. Тэгвэл 100 хувь урамшуулалт тэтгэлэг авах болзлыг улсын олимпиадад оролцож, нэгээс гурав хүртэлх байр эзэлсэн оюутанд олгох гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ