Элчин сайдын яамд хойрго ажиллаж байна гэсэн гомдол иржээ

img

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээж авах “11 11 төв” байгуулагдаад таван сар гаруй болж байна. Энэ хугацаанд 32000 гаруй иргэн хандаад байна. Харин энэ сарын 7-14-нд 940 иргэн холбогдож, санал хүсэлтээ ирүүлсэн бөгөөд нийслэл хоттой холбоотой асуудал түлхүү иржээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байгаа, цахилгаан тасалж, хог ачихгүй байна гэсэн гомдол олон байсан байна. Тамхины хяналтын тухай энэ гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор иргэд үзэл бодлоо илэрхийлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хяналт тавих хэрэгтэй гэсэн саналууд хэлжээ. Нөөцийн махны чанар болоод үнийн талаар иргэд саналаа хэлсэн бөгөөд энэ талаарх гомдол, саналыг 88046551, 88046552 гэсэн дугаарын утсаар авч, хариу мэдээлэл өгч холбогдох хүмүүст санал хүсэлтийг нь дамжуулж хариу өгч байгаа юм байна. Гадаад оронд эх орноо төлөөлж байгаа Элчин сайдын яамд хойрго ажиллаж байна гэсэн гомдол иржээ. Гадаад улс оронд амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг Шинэчлэлийн Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай гэсэн хүсэлтийг Япон, Солонгос, Австри зэрэг орноос манай иргэд “11 11 төв”-д холбогдож хэлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Yag xaana yamat asuudal garsan todorxoi tabiad xariutslaga tootsdog baimaar baina
2013-03-18
Bata:
Urged dee uilchildeg humuusiiig ajluulmaar Bain. Gol zorilgo ni uuriin irged shuu . Sain anhaaraarai
2013-03-17
zochin:
Er ni Mongoliin elchingyyded yamar hymyysiig yavuuldag um be? Ih harzaanii soelgui bydyyleg hymyys baidag um bilee.
2013-03-16
napaa:
elchingiixen bie toocon ajil bgatai ed mitapaal yapcan xvmvvc baidag yam bilee ixenx ajiliig ni teknikiin ajilchid caid 2p ni xiideg bycad ni zvgeep cyygaal bga yam chig xapagdcan abgai nap ni bid difolmofin gep bvliixen geed ilchingiin ajild opolstoxgvi stalin abaal baij baidag yam shigee
2013-03-16
stend:
ipgeni bichicen cetgegdeliig demjij bna
2013-03-16
ipgen:
elchin caidiin yamand ajildag xvmvvc ix bvdvvleg ajilchidaa bolon mongol xvmvvciig yalgaj xapistdag yam bna lee dood teknikiin ajilchidaa noxoi met vzdeg yam blaa xvnii epx caixan cetgeleep xapistax xepegtei yam shig canagdaj bcan stvv
2013-03-16