Ирэх даваа гаригт архи худалдахгүй байх санал хүргүүлжээ

img

“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг угтан өнөөдөр ЭМЯ дээр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хурлаар 3 дугаар сарын 18-ны тэмдэглэлт өдөр эрчүүдэд зориулан зохион байгуулагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон бусад зохиогдох арга хэмжээний талаар танилцуулсан юм. Энэ арын 18-ны өдрийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор тэмдэглэж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар Эрүүл мэндийн сайдын 74 тоот тушаал гарчээ.  Энэхүү арга хэмжээний хүрээнд УДЭТ-д “Эрчүүдээ хайрлая" сэдэвт лекцэд бүх эрчүүд болон салбарын эмэгтэй ажилчдын хань, ар гэрийнхнийг өргөн оролцуулах, Төв талбайд эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл мэндийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж эрэгтэйчүүдийг үзлэг зөвлөгөөнд хамруулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино насалж байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог байна. Тиймээс энэ өдөртэй холбогдуулан эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн гол эрсдэл болох архийг багасгах зорилгоор Нийслэлийн засаг даргад 3 дугаар сарын 18-ны өдрийг архи худалдаалахгүй өдөр болгох талаар хамтран ажиллах санал хүргүүлээд байна. Монгол улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.68, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73,76 байгаа болон 20-34 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3 дахин өндөр байна. Эрэгтэйчүүдийн нас баралт Монголд насны бүх бүлэгт ихсэж байна. Энэ хандлага түшгүүртэй хэмжээнд хүрчээ. Энэ байдалд үндэслэн эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлага гарч байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanaa zowj baina:
Bi pub ajluuldag. Udurjinguu ajiglahad erchvvdeesee ilvv emegteichvvd arhi, pivo uuj tamhi tatdag bolson b.na lee.
2013-03-17
irgen:
er ni emegtei. eregteichuudiin bayraar iluu ih arhidalt boldog shuu dee martiig har l daa. buh tomoohon bayruudaar horison ni deer shuu dee
2013-03-17
reka:
3-n sariin 8-nd iim sanalaa gargahgvi odoo gargadag ni yamar uchirtai yum be er ni yumiig horih tusam ulam hiideg shvv dee odoo bolimoor yum
2013-03-17
ariuna:
ARKHIA UUGAAD BIE UHAANAA HORDUULAH HUMUUS NI UUNA L BIZ. UUHGUI HUMUUSIIN AMIDRAL NI DEESHLEED L ASUUDAL NI BAGASAAD IRNE.
2013-03-17
anungoo:
Chamshig uhaan muu dawruunuunuud harin buu dawar batsaanaaa
2013-03-17
Niislel Huu:
Oo za za aldagiin baina. Ehleed tamix horison odoo arihiig ni horij baina. daraa ni erchuudee horih yum bain ldaa. Bitgiii davartsgaa.
2013-03-17
anungoo:
Chamshig uhaan muu dawruunuunuud harin buu dawar batsaanaaa
Tumen.:
Zuv arhi shig hereggvi novshin horoor yu hiidgiin.
2013-03-17
DELGE:
MANAID BAYR BAGDAAGVI DEMJIJ B.NA
2013-03-16
Demjigch:
Mash saixan sanal bna.Demjij bna.
2013-03-16
naana:
epchvvdee engej demjix ni zob shvv cxan vilc bna demjii
2013-03-16
ipgen:
zov demjiji bna mongoloopoo apxigvi niigem bolyy epchvvded goe vilc bvteej ajil zoxioj bna shvv dee
2013-03-16
ene butehgui e:
ingej batluulbal baatar boloh ymuu jhn bodoj naadhaa urgun barihgui ymarch ur dun bhgui shu de
2013-03-16
zaza:
17ndoo uuh arhinuuda beldiidoo
2013-03-16
03.08 helehgui yasiin:
3.08 daa naad sanalaa gargahgui yasiin teneguud ve. odoo l neg uhaantai bolj gene. Nohoruud n ulaan arhichih yum bn l daa. tegeed l uulgahgui bh arga ertnees olj bgaa yum bh daa. ichihgui 03.08 ndaa oorsdoo tasartlaa uuchaad
2013-03-16
ganaa:
zov zov arhigui odor bolii demjiiii
2013-03-16