"Grand people-2012" ёслолын ажиллагаа боллоо

img

"Гранд"сэтгүүл Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан жил бүр "Grand Lady" ёслолын арга хэмжээг зохион байгуулж, нийгмийн бүхий л салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болсон хүчирхэг бүсгүйчүүдийг алдаршуулдаг уламжлалтай. Тэгвэл гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ энэ жилээс хамрах хүрээгээ тэлж тухайн оныхоо "Grand man"-ыг мөн шалгаруулсан ба "Grand people-2012" нэртэйгээ өчигдөр зохион байгуулагдсан юм. Энэхүү ёслолын ажиллагаанд улс төр, урлаг, бизнес, нийгэм соёл, спорт, хүмүүнлэг гэсэн зургаан номинацид нийт 58 хүнийг нэр дэвшүүлж, олон нийтээс санал авсан байна. Энэ удаагийн "Grand man"-ээр  "Ховд аймгийн хөгжлийн сан"-гийн тэргүүн Ш.Адьшаа шалгарсан бол, "Grand Lady"-гээр Монгол Улсын анхны тэргүүн хатагтай, Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн Ш.Цэвэлмаа тодорсон юм. Түүнчлэн салбар салбартаа манлайлагч болсон УДЭТ-ын ерөнхий найруулагч, МУСТА Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин, МУГЖ У.Уранчимэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, гавьяат эмч, төрийн шагналт Н.Баасанжав нарын 12 хүн эрхэм өргөмжлөл, цом гардан авсан. Мөн ёслолын ажиллагаанд хийлч Ч.Дэлгэрцэцэг, МУСТА Ө.Уянга, "Маршил", "Увертура" зэрэг хамтлаг, дуучид ая дуугаа өргөсөн юм.   Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nooooo:
ENE ULSAD ERUUL UXAANTAI ERDIIN ERUUL XUN ER N BAINA UU TAMINEE AAN. TUVTAN BIE BIENEE XUURUGDSEN ILT MEDREL SOGOGTOI XUMUUS DUUREN BAIX BOLLOO YADAG BILEEDEE
2013-03-19
Yynbh:
Yasan tarai muutai bas targan bvdvvn geed avah yum algaaa ef emgvi
2013-03-18
jagaa:
yagaad vnen vg helj boldoggvi yum ve
2013-03-18
erka:
mongoloor neree ugchij boldoggvi yum uu
2013-03-18
The One:
Top model, Grand People gej yu gesen ug ve?
2013-03-17
coveks:
novsh hujaa jungaa
2013-03-16
EneD:
Mungu olon gem yeah yum data arch baigaa yumnuud n ch gesen taarch dee
2013-03-16
Baatar:
fhfhdfgd d
2013-03-16
hmhmhm:
bi eruusuu ch huuli bus hereglelgui sergegdlee bichsen gevch tsenzurdeed oruulahgui bn, 3 dahij oruulah geed chadsangui.
2013-03-16