“Бизнесийн ардчиллын чуулга уулзалт" болно

img

Улаанбаатар хотноо ирэх сарын 27-29-ний өрүүдэд болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дахь удаагийн бага хурлын хүрээнд “Бизнесийн ардчиллын чуулга уулзалт”-ыг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гадаад харилцааны яамтай зохион байгуулахаар хамтран ажиллаж байна. Чуулга уулзалтад олон орны худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, төр засгийн болон иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм байна. Тус чуулга уулзалтын үеэр Төр, хувийн хэвшлийн уулзалт, Ил тод байдал, Компанийн нийгмийн хариуцлага, Авлигын эсрэг санаачилга зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdf;ljk;dslf:
hujaa
2013-03-16