Улаанбаатарт цасан шуургатай

img

2013 оны  03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, Баруун болон говийн  нутгийн  хойд хэсэг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Бусад  нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр,  Говь, талын нутгаар  секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз   Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн уулс, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар  2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд зарим үед  секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Хүйтэрч  0 -2 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ