Оюутнуудын тэтгэлгийг маргаашнаас олгоно

img

Ерөнхийлөгчөөс санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийн дагуу их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг олгож эхэлсэн билээ.

Уг тэтгэлгийг оюутнууд  суралцаж буй сургуулиа  дамжуулан авдаг байсныг зогсоож салбарын сайд журам гарган сургалтын төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан оюутан бүрийн нэрийн дансанд үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг хийж байхаар болсон юм.

Тиймээс үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг дансаа нээлгэж тооцоо хийсэн оюутнуудад ирэх даваа гаригаас эхлэн олгох юм байна.

 Гэхдээ нэг оюутанд үндэсний тэтгэлэг хэлбэрээр сар тутамд 70200 төгрөг олгодог бол сурлагынх нь чанараас хамаарч сурлагын голч дүн нь 3.2 хувиас дээш бол 50 хувийн тэтгэлэг нэмж олгох. Харин гол дүн 3.6 хувиас дээш бол 75 хувийн тэтгэлэг нэмэгдэнэ. Тэгвэл 100 хувь урамшуулалт тэтгэлэг авах болзлыг улсын олимпиадад оролцож, нэгээс гурав хүртэлх байр эзэлсэн оюутанд олгодог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wake Up Mongolia:
15 нд бууна гэсэн яасан худлаа яриж дуусахгүймаа
2013-03-18
Orgil:
210 orno bzde yg hdes yum bol
2013-03-18
enhee:
Hurdan uguusei mar opoh n unenuu
2013-03-17
mcmc:
lalariim money
2013-03-17
munkhtsetseg:
ashgvideee. margaash hurdan boloosoi
2013-03-17