Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулс болон говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

 Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 4-9 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 5-7 градус хүйтэн байна..

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ