Оюутнуудын тэтгэлгийг олгоно

img

Ерөнхийлөгчөөс санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийн дагуу их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг олгож эхэлсэн билээ. Уг тэтгэлгийг оюутнууд  суралцаж буй сургуулиа  дамжуулан авдаг байсныг зогсоож салбарын сайд журам гарган сургалтын төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан оюутан бүрийн нэрийн дансанд үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг хийж байхаар болсон юм. Тиймээс үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг дансаа нээлгэж тооцоо хийсэн оюутнуудад  өнөөдрөөс эхлэн олгох юм байна. Гэхдээ нэг оюутанд үндэсний тэтгэлэг хэлбэрээр сар тутамд 70200 төгрөг олгодог бол сурлагынх нь чанараас хамаарч сурлагын голч дүн нь 3.2 хувиас дээш бол 50 хувийн тэтгэлэг нэмж олгох. Харин гол дүн 3.6 хувиас дээш бол 75 хувийн тэтгэлэг нэмэгдэнэ. Тэгвэл 100 хувь урамшуулалт тэтгэлэг авах болзлыг улсын олимпиадад оролцож, нэгээс гурав хүртэлх байр эзэлсэн оюутанд олгодог юм. У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amina:
70myngaaa awyaa..... bagshiin surguuliinhaan. busad surguuli orchood bna.
2013-06-12
munkhtsetseg:
Өгөөд байгаа нь хаана байгаан
2013-03-18
Pahhhhhhhh:
Awchaad bgaa ni haana bgn
2013-03-18