Ромын папын хувь заяаг анхны хайр нь эргүүлжээ
Ромын пап Франциск. Дараачийн зурагт залуу Хорхе Марио Бергольо арын эгнээнд.
Ромын пап Францискийн хувь заяаг шийдсэн гол үйл явдал нь Амалия Диамонте гэдэг охинд өгсөн анхны хайр нь байжээ. Хэрвээ бүсгүйг татгалзсан хариу өгвөл би санваартан болно хэмээн залуу амласан байна. Амалия татгалзаж, ирээдүйн тэргүүн хамба ч хэлсэндээ хүрчээ. “Тэр намайг эргүүлдэг байлаа. Нам гүмхэн дүүрэгт суудаг хүүхдүүд бид гадаа хамтдаа тоглодог байсан юм” гэж Хорхе Бергольогийн дурлалт охин байсан Амалия Диамонте ярьсан байна. Ингэж тоглож байхдаа ирээдүйн тэргүүн хамба охинд дурлаж, түүнд захидал бичжээ. Тэгээд Бергольогийн хайртай охин татгалзсан хариу өгсөн нь одоогийн тэргүүн хамбын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байна. Тэр хэлсэндээ хүрч, шашны сургуульд суралцахаар явжээ. Түүний хайртай бүсгүй ч аз жаргалтай хүүхэд насаа өнгөрүүлсэн дүүргээс мөн явсан аж.
Эцэг, эхийгээ нас барсны дараа Диамонте төрөлх нутагтаа эргэн ирж, Хорхе Бергольог католиг шашны санваартан болсныг ч мэдэж байжээ. Эмэгтэйн хэлснээр тэр хуримандаа түүнийг ламтнаар оролцуулахыг хүссэн байна. Гэсэн ч ийм явдал болоогүй ажээ. 2013 оны гуравдугаар сарын 13-нд дэлхийн католиг шашинтнууд шинэ папыг сонгосон юм. Амалия эмээ золтой л ухаан алдаж унаагүй байна. “Би телевизорынхоо өмнө яах ч учраа олохгүй сууж байлаа. Хорхег пап болсонд би итгэж чадаагүй” гэж 77 настай тэтгэврийн эмээ хэлжээ.
С.Золоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ