
БНСУ дахь Монголын оюутны холбоо, "Mongolia talent network” хүний нөөцийн компаниас хамтран "Эх орондоо эргэж ирцгээе" уулзалтыг Сөүл хотын Мёндун дүүрэгт байрлах Монгол номын санд зохион байгуулсан аж. Уулзалтад 100 гаруй оюутан оролцсон бөгөөд тус улсад суралцаж буй бакалавр, магистр, докторын зэрэгтэй шилдэг оюутнууд илтгэл тавьсан байна. Тухайлбал, Солонгос дахь монгол оюутны холбооны тэргүүн Б.Хашхүү "Шинээр Солонгост суралцах оюутнуудад зөвлөгөө туршлагаасаа хуваалцах нь", Солонгос хуурай газрын цэргийн сургуулийн сонсогч О.Баатархүү "Онцгой байдлын үед гадаад хүмүүсийн авах арга хэмжээ сэдвээр" тус тус илтгэл тавьжээ. Илтгэлийн дараа Монголдоо очиж ажиллах хүсэлтэй болон гадаадад удаан хугацаагаар амьдраад эх орондоо буцах сонирхолтой залуучуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ