Гамбууш “хатагтай”
“Гранд”сэтгүүлээс зохион байгуулсан “Grand people-2012″ ёслолын арга хэмжээ хэдхэн хоногийн өмнө болсон билээ. Энэхүү ёслолын ажиллагаанд улс төр, урлаг, бизнес, нийгэм соёл, спорт, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг эрхмүүд оролцсон юм. Эдгээр олны танил, эрхэм хүндэт зочдын дунд 58 насандаа хүйсээ солиулж эмэгтэй хүн болсон Гамбууш “хатагтай” эрхэмсэг төрхтэйгээр сууж байгаа харагдсан. Түүнийг элдвээр хэлж, ярьдаг хүмүүс цөөнгүй байдаг ч, өөрийнхөө үзэл бодол, чин хүсэлдээ үнэнч байж чадсан тэрбээр үнэхээр “Grand people” мөн гэлтэй.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ