New York fashion show Монголд
Монголын дизайнерууд эх орноо төлөөлөн Дэлхийн хэмжээний томоохонд тооцогдох загварын долоо хоногт өөрсдийн уран бүтээлүүдээ танилцуулдаг болоод удаагүй байна. Тэдний нэг болох “Katya.Zol” брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Г.Золцэцэг анх удаа эх орноо төлөөлөн АНУ-ын Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон билээ. “Katya.Zol” брэнд нь Монголын загварын чиг хандлагыг дэлхийн тавцанд таниулж, дэлхийн түвшинтэй мөр зэрэгцэн яваа гэдгийг харуулах зорилготой байсан бөгөөд Монгол төрхийг илтгэсэн эрхэмсэг, хээнцэр загваруудаа нарийн ур хийц бүхий чимэг зүүлттэй хослуулан танилцуулсан юм. Дэлхийн тайзнаа өөрийн бүтээлээ танилцуулсан дизайнер Г.Золцэцэг тэргүүтэй уран бүтээлчдийн баг өнгөрөгч бямба гаригт “I Ioft Function House-т “New York Fashion show in Mongolia” шоугаа зохион байгууллаа. Энэ багт АНУ-д дизайнерын их сургууль төгссөн стилист, загвар зохион бүтээгч Д. Энхмаа, Монголдоо таван жил гаруй олны танил хүмүүсийн нүүрийг будаж, олон кино, клип, рекламанд ажиллаж байсан туршлагатай нүүр будагч Э.Эрдэнэсувд нар багтдаг бөгөөд тэд хамтдаа Америк дахь загварын долоо хоногт хамтран оролцсон билээ. Энэхүү загварын шоуны хоёр дахь үзүүлбэр нь загвар зохион бүтээгч Д.Энхмаагийн уран бүтээлүүд гарсан бөгөөд олны талархалыг ихэд хүлээсэн юм. Дэлхийн загварын ертөнцийн томоохон шоунуудын нэгд тооцогдох New York Fashion show-ийг эх орондоо танилцуулах уг арга хэмжээнд монголдоо төдийгүй дэлхийд танигдсан загвар өмсөгчид, урлаг соёлын одууд, олны танил эрхмүүд хүрэлцэн ирж, үзэж сонирхсон юм.












СЭТГЭГДЭЛ БИЧИХ