Л.Цог: Э.Эрдэнэжамьяан өргөдлөө татаж авсан

img

МАХН-аас санаачилсан “Шударга ёс”-ны аян өнөөдөр эхэлж байна. Уг аяны хүрээнд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн иргэний хөдөлгөөнийнхэнтэй хамтран ажиллах болжээ. "Шударга ёс"-ны аяны талаар УИХ-ын дэд дарга Л.Цогоос тодрууллаа

-Шударга ёсны аяны хүрээнд ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрөгч УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагаа, улс орны өнөөгийн байдлын талаар уламжлал ёсоороо хэлэлцэнэ. Ингэхдээ орон нутгийн иргэдийн саналыг сонсоно. Энэ утгаараа  өнөөдөр жил хагасын өмнө байгуулагдсан “Шударга ёс” эвслийнхэн цугларч байна. МАХН-ын санаачлаад буй бүс аймгуудаар явах уулзалтын талаар ярилцана. Дур зоргоороо авирлаж байгаа эрх баригчид байх ёсгүй. Шинэ их хурлын бодлого хэрэгжилтийн талаар иргэд ямар бодолтой байгааг сонсох зорилгоор бүх аймгуудаар аянаа үргэлжлүүлнэ.

Түүнчлэн намынхаа анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх бодлого давхар явагдана. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс “Шударга ёсны”  жилийн аян эхэлж байгаа юм. Эхний ээлжинд говийн аймгуудаар явна. Байгалийн баялгаа хэрхэн цөлмүүлж байна. Бэлчээрийг яаж тахалж байгааг нүдээр харна. Иргэдийн дуу хоолойг сонсох юм.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоонд таны нэр бий. Хэрхэн хүлээж авч байна вэ?

- Бага чуулганы хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн   4-5 хүнээ нэрлэсэн. Олон түмэнд таниулах үүднээс. Миний нэр  бий. УИХ-ын дэд даргын хувиар, энэ намыг байгуулсан хүний хувиар  миний   нэрийг  оруулсныг хүлээн авч байгаа. Шийдвэр гарах болоогүй.

-МАН-тай МАХН нэгдэх тухай асуудал ямар шатанд явна вэ?

-Хоёр нам нэгдэнэ гэсэн  ойлголт  байхгүй. Хамтрах тухай асуудал байж болно. Монголын ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн асуудалд бид хамтарна. Ер нь угшил нэгтэй нам. Жирийн гишүүдийн саналыг сонсох ёстой. Судлах ёстой. Хамтрах тухай асуудлыг үгүйсгэж болохгүй. МАХН-ын зүгээс МАН-д нэг л шаардлагыг тавьж байгаа. Манай нам шударга ёсны төлөө тэмцэнэ.МАН-ыг шинэчлэх хүсэлтэй хэсэг бүлэг хүн бий. Тэднийг ажиглаж байна.  МАН-ын толгойд байгаа олигархуудаасаа салж чадах   эсэхийг ажиглаж байгаа. Үүний үр дүнг харна.  Намаа шинэчилж чадвал хоёр нам нэгдэхгүй гэж хэлэхгүй. Хэрэв цэвэрлэж чадахгүй бол нэгдэх тухай ойлголт байхгүй. Бид шударга ёсны тэмцлээсээ ухрах боломжгүй.

-Хууль зүйн дэд сайд албан  тушаалаасаа огцрох өргөдлөө намынхаа удирдлагуудад гаргасан гэсэн. Хүлээж авсан уу?

- Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан ажлаа өгөх хүсэлтэй байгаа тухай өргөдлөө  намдаа өгсөн.  Тухайн хүн ажлаасаа татгалзах  хүсэлтээ гаргах нь өөрийнх нь  эрхийн асуудал. Өргөдлөө татаж авсан. МАХН-ын зүгээс  дэд сайдын өргөдлийг хүлээж аваагүй.

-Ямар үндэслэлээр ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн юм бол?

- Өөрийнх нь асуудалд би тайлбар өгөх нь зохимжгүй л дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН болон МАН хамтарч оролцох уу?

-Хамтран орох тухай асуудал байж болно. Хүчтэй ярьж байгаа. Шийдвэр гараагүй байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо ярилцсан биз дээ?

 -Тийм ээ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдэг байр сууриа илэрхийллээ. Эвсэлтэй нэгдсэн байр суурьтай байж сонгуульд оролцоно гэдгээ зарлалаа. Нам дотроосоо хэд хэдэн хүний нэрийг нэр дэвшүүлэхээр ярилцсан. МАХН-ын дэд дарга, шадар сайд Д.Тэрбишдагва, мөн намайг УИХ-ын дэд даргын хувиар, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Д.Удвал гэх дөрвөн хүнийг нам дотроо шалгаруулахаар ярилцлаа.

 -МАХН яг яаж сонгуульд оролцох вэ?

 -Дангаараа биш ээ. Эвсэлтэй хамтрана шүү дээ. Ямартаа ч Шударга ёс эвслээс сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдсэн байр суурьтай оролцоно гэж байна. Гэхдээ эвслээс хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдгээ товлохын тулд гурав дөрвөн хүнийг ингэж урьдчилан тодруулж байгаа юм. Сарын дараа дахиад намын бага чуулган хуралдана. Тэр чуулганаас нэр дэвшигчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн үүднээс одоо ийн тодруулж, судалгаа хийж байгаа хэрэг. 

-Ерөнхийд нь “сунгаа” гэж ойлгож болох уу?

 -Яг ч сунгаа биш л дээ. Сунгаа явуулахыг хуулиар хориглочихсон. Гэхдээ танилцуулна гэдэг нь хориотой биш шүү дээ. Хэн нь хэн бэ гэдгийг нийгэмд танилцуулах, ямар жин дарахаар байна гэдгийг, төрийн тэргүүний сонгуульд оролцох болзлыг ямар утгаар хангах ёстой юм гэдгийг ярих нөхцөл бүрдэж байна. Ингээд дараагийн бага хурлаар энэ дундаас жинхэнэ нэр дэвших хүнээ сонгож гаргана. Эвслийн нөгөө талаас өөр хүн мөн гарч ирэх байх. Тэгээд хамтдаа ярилцаад хэн илүүг нь дэмжинэ дээ.

-Та хэдийг хаалга үүдээ түгжээд л хуралдаад байхаар чинь хэвлэлийнхэн “энэ хэд МАН-ынхантай яаж нэгдэх тухайгаа ярьцгааж байна” гэж хардаад байсан шүү дээ?

 -Тэр талаар яриагүй биш, ярьсан. МАН-тай нэгдэх талаар задгай яригдсан. Гэхдээ албан ёсны асуудал болоогүй. Ерөнхийд нь бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох бусад намуудтай хэрхэн харьцах вэ гэдгийг ярилцсан. Энэ хүрээнд МАН-ын тавьсан саналыг хэлэлцсэн. Хүн бүр өөрийнхөө бодлыг илэрхийлсэн. Өнөө маргаашийн хувьд, хүмүүсийн буруу ойлгоод байгаа шиг нэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгдэх, нийлэх гэсэн хоёр өөр хууль зүйн ойлголт бий. Хоёр нам нэгдэнэ гэвэл аль аль нь татан буугдаад, нэг субьект шинээр гарна гэсэн үг. Ийм зүйл мэдээж байж болохгүй. Харин хамтрах тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний язгуур эрх ашигт хамааралтай асуудлаар хамтарч болно гэсэн үг. Үүний нэг хэлбэр нь магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд явж явж нэг нэр дэвшигчийг тодруулж магад. Ийм л зүйл яригдсан болохоос биш нэгдэнэ нийлнэ гэж яриагүй. Бидэнд нэг л болзол бий. Бид шударга ёсыг үгүйлэн, шударга бусыг үл тэвчин МАНАН гэсэн бүлэглэлийн эсрэг явсан учраас манан тогтолцоонд буй ёс суртахуунгүй, хууль бус өмч хөрөнгийн хэрэгт хутгалдсан, нийгэмд нэр төргүй болсон тийм эрх мэдэлтнүүдтэй хамтрахгүй гэх байр сууриндаа хатуу байгаа. Хэрвээ МАН толгойн дээрээ байсан олигархуудыг цэвэрлэж чадах юм бол яриа ойртох байх. Үүнийгээ ч бидэнд олонтаа ярьсан. Гэхдээ жирийн гишүүд бид угшил гарал нэгтэй гэдгээ сайн ойлгож байх хэрэгтэй.

  -МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эхлээд Ардчилсан намтай хамтрах асуудлаа ярилц” гээд чиглэл өгчихсөн юм биш үү?

-Тийм чиглэл байхгүй. “Монголын язгуур эрх ашгийн төлөө явж буй ямар ч намтай тодорхой асуудлаар хамтрахад бэлэн” гэдэг дээр л УИХ-д суудалтай эвслийн хувьд байр суурьтай байгаа. Гэхдээ энэ асуудлууд болоогүй байна. Цаг хугацаа харуулна. Болоогүй байна. МАН хэнийг дэвшүүлэх үү, МАХН–ын эцсийн утгаар хэнийгээ дэвшүүлэх үү, хэн нь жин даах вэ, Монголын ард түмэн хэнийг төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөх боломжтой вэ гэдгээс шалтгаалан хамтрах эсэх тухай шийд гарах байх.

-МАН, МАХН нь хамтраад орхивол МҮАН-ынхан ч зүгээр байхгүй. Тэд “Михайлд бодол бий” гэдэг шиг “бидэнд бодол бий” гэцгээж байна шүү дээ? -Бид сонгуульд орсон Шударга ёс эвслээр нэгдмэл байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлсэн. Хэлцэл цааш үргэлжилнэ. Эвсэл дундаас нэр дэвшигч гаргана. Бусад намуудыг харна.

-Ингэхэд хоёр нам нэгдэх нь чухал юм уу, МАХН гэх нэр дор нэгдэх нь чухал юм уу?

 -Намын нэрэнд ч гол зүйл байгаа юм биш. Намын үзэл баримтлалд, зорьж буй чин эрмэлзлэл нь чухал. Бид зүүний чиглэлтэй нам. Нийгэмд шударга ёс тогтооно гэсэн нам. Нийгмийн амьдралын бүх хүрээнд буй болохгүй бүтэхгүй бүх зүйлийн хөрс нь шударга бус байдал. Шударга бус явдлын үр дүнд ядуурал, баялагийн буруу хувиарилалт гээд байна. Энэ зүйлийн эсрэг явах намтай хамтрах нь чухал болохоос намын нэрэнд ач холбогдол өгөөгүй. Гэхдээ бид уугуул нэрээ авч үлдсэн гэдгээ мартаж болохгүй. МАН нь “хувьсгалт” гэх үгнээс татгалздаг нь барууны чиглэлтэй нам болох л зорилготой байсан шүү дээ. Үүнийг тухайн үеийн МАХН-ын гишүүдийн 70 хувь нь дэмжээгүй шүү дээ. Гэтэл сонгуулийн дүн засч байгаатай адил “дэмжээгүй зүйлийг дэмжсэн” гээд л явчихсан.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
MAXH-g demjij bna
2013-03-20
Zochin:
Chamd kommunist nam yamar gai boloo ve malaa. Ternii huchind odoo chi yar uvchingui, hagas dutuu bolovsroltoi baigaa baih shuu
2013-03-19
unenhuu:
LOGiin HOG chi de oligtoi hun bish de
2013-03-19
irgen:
MAXH-g demjij bna
delhkj:
1911 ОНД БОГД ХААНТ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДААД ХААНЫ ЗАРЛИГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛЖ МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ БИЧСЭН БАЙСАН ШҮҮ. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л ЭНЭ КОММУНИСТ НАМУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА.
2013-03-18
Zochin:
Chamd kommunist nam yamar gai boloo ve malaa. Ternii huchind odoo chi yar uvchingui, hagas dutuu bolovsroltoi baigaa baih shuu
babaja:
uls toriin yanhandalt hiij yavahaa boli
2013-03-18
зочин:
1990-ээд онд ондказиногийн хэрэг гэж шуугиан үүсгээд, намынхаа нөхдийг шоронд хийх ажлыг зохион байгуулсан, дараа нь засгийн бусад гишүүд нь огцроно гэж өргөдлөө өгөхөд Хууль зүйн сайд байхдаа ганцаараа үлдэж байсныг чинь хүмүүс мартаагүй дээ. Би байгуулсан хүний хувьд гэчихжээ. бас
2013-03-18
zalu:
yu gene uu ene namiig baiguulsan hunii huviar gene uu.tsog guai ta bolioroi chi bol hen ch bish shuu odoo ingej ENHBAYAR gj huniig baigagui bol chi yu bilee hen bilee hniigemd hyagdaad hench chamaig toohgui bolson bsan hun shuu de chamaig ard ENHBAYAR gj hun bgagui bol chi ene namiin neriig avch chadah uu songuuliin 20 huviig nam avch chadah uu.chamaig mongoliin ard tumen dagah uu chamaig medeh uu udii boltol haaguur yu hiij yaj yavsanaa sanaj ugee helj bai hugshin tsog min chi amjihgui shuu.
2013-03-18
heheh:
hen be chi chi amjih uu
2013-03-18