
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны V дугаар тогтоолоор “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” батлагдан гарсан билээ. Энэхүү журам нь вэб сайтуудад сэтгэгдэл бичих соёлыг бий болгох, үгээ хэлэх эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх ашиг, нэр төрийг хүндлэх, хууль, ёс зүйг дээдлэх зарчмыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд олон улсад хийгддэг жишиг зохицуулалтыг үндэс болгон боловсруулж, веб сайтуудтай өөрсөдтэй нь харилцан зөвшилциж, тэдний саналыг тусган баталсан юм.
Журам, нөхцөл шаардлагын дагуу мэдээ мэдээллийн вэб сайтууд сэтгэгдлийн хэсгээ
www.happywebs.mn сайт дахь үгийн санд холбож, сэтгэгдэл дэх хараалын, ёс бус зэрэг үгсийг гаргахгүй байх үүргийг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл вэб сайтууд үгийн санд холбогдох програм хангамжийн интерфэйсийг өөрсдөө шинээр нэмнэ.
Үгийн сан нь одоогоор 200 гаруй монгол үгтэй бөгөөд журмын дагуу вэб сайтууд уг үгсийн санд өөрчлөлт оруулах санал гаргах нь нээлттэй.
Ихэнхи вэб сайтууд уг журмыг 2013 оны гуравдугаар сарын 15-аас эхлэн мөрдөн ажиллаж эхэлсэнд ХХЗХ-ноос талархан дэмжиж, энэ зохицуулалт нь веб сайтуудын хөгжил, бизнесийн соёлд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Зарим вэб сайтууд дээр байрлуулсан 700 гаруй үг бүхий хориотой үгс нь албан ёсны үгийн сан биш болохыг ХХЗХ-ноос албан ёсоор мэдэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ