Витамины нэмэлтийн ашиг тусын тухай бодлоо өөрчлөв

img

Эмч нарын хэрэглэхийг байнга зөвлөдөг D аминдэм болон кальци агуулсан бэлдмэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний асуудал эрхэлсэн Америкийн ажлын хэсгийн дүгнэлтээр настай өвчтөнүүдийн ясыг бэхжүүлдэггүйгээр барахгүй, ноцтой уршигт үр нөлөөтэй байдаг байна гэж Science world report сэтгүүлд мэдээлжээ. Байгалийн гаралтай кальци болон D аминдэм нь чухал хэрэгтэй гэж үздэг ч, аминдэм, эрдэс хэрэглэх нь яс хугарах эрсдэлийг багасгадгийг үнэмшилтэй нотолсон баримтыг АНУ-ын эрүүл мэндийн газрын дэргэдэх бие даасан шинжээчдийн олон нийтийн комисс олоогүй байна. “Аминдэмийн бэлдмэл хэрэглэснээр бөөрөнд чулуу үүсэх эрсдэл, эдгээрийг хэрэглэснээс гарах ашиг тусаас их байж болох юм” гэж сэтгүүлд  бичжээ. Харин ажлын хэсэг настай хүмүүсийг кальци, D амин дэм хэрэглэж байхыг нэг жилийн өмнө зөвлөж байсан юм. Идэвхтэй аж төрөх ёсыг сахидаг эрүүл хүмүүст шахмал аминдэмүүд хэрэглэх шаардлагагүйг  илтгэлд дурджээ. Science world report сэтгүүлд бичсэнээр насанд хүрсэн америкчуудын 20 орчим хувь нь D аминдэм хэрэглэж, 17 хувь нь  өдөр бүр хоолондоо кальцийн нэмэлт оруулдаг байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagi:
tiim shuu hereglehiin umnu ene tuhai zaabal bodoh l heregtei
2013-03-19
baagi:
tiim shuu Ca. hereglehiin umnu zaabal ene tuhai bodoh l heregtei.
2013-03-19
unshigch B:
yasan ch yaduuhan niitlel ve
2013-03-18