
Цагдан хорин 461 дүгээр ангид хоригдож буй МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоныг эрүүл мэндийн байдлын улмаас батлан даалтад гаргах хүсэлтийг түүний өмгөөлөгч Ц.Монгол Ерөнхий прокурор Д.Дорлигжавт өнөөдөр хүргүүлжээ.
Төрийн өмчит МИАТ компанийн өмнөх удирдлагууд болох Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, тус компанийн Коммер, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Ч.Хоролсүрэнгийн компанийн нягтлан Н.Гантөмөр, С.Батхишиг, Ц.Орхоны гэргий Ү.Цэцэгмаа нарыг Дайны эрсдэлийн даатгалын сангийн мөнгийг гадаад руу гуйвуулан мөнгө угаасан хэрэгт татан АТГ-т шалгаж байгаа юм.
Одоогоор энэ хэргийн хохирол 10 орчим тэрбумд хүрчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ