Зарим хүнд генерал цол хүртээв

img

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалт, Цэргийн цол олгох журмыг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт Хошууч генерал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Өнөөдрийн Монгол цэргийн өдрийн гол арга хэмжээг Соёлын төв өргөөнд энхийг сахиулагчидтайгаа хамт хийлээ. Цэргийн баяр гэдэг бол зөвхөн Зэвсэгт хүчин, армийн баяр биш. Манай цагдаагийн байгууллага, онцгой байдлын салбар, тагнуул, хилийн цэрэг, үндэсний аюулгүй байдлыг хангахад оролцдог бүх л байгууллагын тангараг өргөсөн хүмүүс болон тэнд ажилладаг энгийн ажилчид, ар гэрийнхний баяр юм. Монгол цэргийн баяр гэдэг бол монгол төрийн түүхтэй салшгүй холбоотой. Монгол цэргийн түүх бол төрийн түүх. Цэргээрээ дамжуулж Монголын төр хүчтэй байж, хууль нь хэрэгжиж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн сайхан уламжлалтай. Өнөөдөр цэргийн баярын өдөр бригадын генерал З.Болдбаатар БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон хошууч генерал боллоо. Ажил үүргээ сайн гүйцэтгэж, сайн хийгээрэй. Хурандаа Б.Билэгт бригадын генерал боллоо. Монголын цагдаагийн алба маш чухал газар. Энэ алба улсынхаа хуулийг хэрэгжүүлж, нийгэмд шударга ёс бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үйл хэрэгт сайн зүтгэж, ажил үүргээ сайн биелүүлээрэй. Бригадын генерал Ш.Лхачинжав саяхан Хил хамгаалах ерөнхий газрын даргаар томилогдсон. Хилийн байгууллагад олон жил, бүх шатанд нь ажилласан хүн. Хилийн цэргийн ажил, алба сайн явж байгаа гэж ойлгож байгаа. Улам сайжруулах хэрэгтэй. Хилийн цэрэг улс орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ цаашид улам идэвхтэй сайн биелүүлэхийг үүрэг болгож байна” гэлээ.Шинэхэн генералууд Монгол Улсынхаа төлөө зүтгэхээ илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөв хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gansuh:
Elbegdorjiig ulam sain hamgaalaarai...
2013-04-14
Зочин:
Шударга үнэний тухай бичих үгийн сан Монголд байхгүй болж хуучны цензур эргэж ирсэн бн.
2013-03-19
sain:
tanii bichsen comment ene udriin hamgiin saihan comment baina. ger buleeree ajilsag mundag humuus yuma ta hed, zuv bodoltoi
2013-03-19
zzzzzzzzzzzssssssssssssss:
Tenegee tsagdaagiin hun general bolj boldoggui gej hen chamd helee ve nuurendee ustei malaa
2013-03-18
Баяр хvргэе:
БИЛИГТ ЭЭ,
2013-03-18
babaja:
stol avsan generaluuddaa bayar hurgie
2013-03-18
Zochin:
Za ebe ta bolij vzee bilegt bhada yaahavde ingej bolku shdee hvn bolgon medj baiga shd bilegt hurandaagra bsn bol deer bsiin tseregiin ch xvn bish
2013-03-18
zzzzzzzzzzzssssssssssssss:
Tenegee tsagdaagiin hun general bolj boldoggui gej hen chamd helee ve nuurendee ustei malaa
NOMIO:
BILEGT DARGAD BAYAR HYRGIE.
2013-03-18
CHINGIS:
BAYAR HURGEI
2013-03-18
khilchin:
hhegiin darga da bayar hurgey
2013-03-18
nnnnn:
Hiliin tsergiin komandlagchid bayr hurgie amjilt husie
2013-03-18
bashuu:
BEk genereld bayar hurgii.ER HUN DEE>
2013-03-18
HUNDLENE:
1988 OND TA SOT 2 N EDIIN ZASAGCH BAIHAD MANAI HUU SHINE GEMTLIIN BARILGA DEEER AJILLAJ BI TANAAS CALINGIINE AVAH GEJ OCHOD MONGOLD TANAI HUU SHIG AJILCHID HEREGTE TEGEED MONGOL ORON HURDAN HUGJIH HEREGTEI BAINA GEJ ULS TURIIN JINHENE ZUTGELTEN GEDGEE HARUULJ BILEE TERNEES HOISH TANIIG ARDCHILALD ZUTGESNIIG CHINE SAIN MEDNEE MONGOLD TAN SHIG HUN MUN IH HEREGTEE ODOO MONGOLOO HUJUULHED TAAL GOL HUN BAINAA
2013-03-18
sain:
tanii bichsen comment ene udriin hamgiin saihan comment baina. ger buleeree ajilsag mundag humuus yuma ta hed, zuv bodoltoi
BAYR:
BELEGT GENRALD BAYR HURGIE ULAM SAIN AJILLAARAAI ULSIIN MUNGEER BAYJIGSADIIG ODOO ILRUULEEREE .TA BOL SHUDRAGA ARDCHILALIIG BOSGOLCSON HUN SHUU .AMJILT
2013-03-18