Сүрдүүлгийн эсрэг АНУ аюулгүй байдлаа хангах арга хэмжээг чангатгаж байна

img

БНАСАУ сүрдүүлж байгаатай холбогдуулан 2017 оныг хүртэл АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэхээр АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейгел зарлав. Түрүүнд нь Умард Солонгос АНУ-д сэрэмжлүүлэх цохилт өгч болохыг үгүйсгээгүй юм.

“Бид Аляскийн хойг болон Калифорни муж улсад  газрын амдан сөнөөх 14 пуужин нэмж байрлуулна. Ингэснээр  пуужингийн нийт  тоо 44 болж нэмэгдэнэ” гэж Хейгел тусгай хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. “Бид Японд ч нэмэлт радар бас байрлуулна” гэж тэр мэдээлсэн байна.

Тийнхүү АНУ-ын нутаг дэвсгэр дэх амдан сөнөөх пуужингийн нийт тоо одоо бүр хүү Жорж Бушийн засаг захиргааны санал болгосон  тоонд хүрэх  болно. 2009 онд ерөнхийлөгч Барак Обама  амдан сөнөөх пуужингийн тоог нэмэлгүй, 30 пуужингийн хэмжээнд байлгахаар шийдсэн юм. Харин одоо БНАСАУ-ыг сүрдүүлсний дараа  засаг захиргаа пужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ  БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхэд америкийн тагнуулын U-2 нисэх онгоц хэрэглэж байгааг “Таймс” сонинд мэдээлжээ.

“21 хүртэл  км-ийн өндөрт нисч чаддаг U-2 нисэх онгоц өдөр бүр Умард Солонгосын дээгүүр нислэг үйлдэж байна. Эдгээр нисэх онгоц Өмнөд Солонгосын  агаарын цэргийн хүчний Осан баазад байрладаг юм” гэж сонинд  дурджээ.

“АНУ БНАСАУ-ын нутаг дахь байгууламжуудыг ажиглахын тулд нисэгчгүй нисэх онгоц юмуу тагнуулын хиймэл дагуул ашиглах  гэхээсээ тагнуулын жолоодлогот нисэх онгоцонд илүүтэй найдлага тавьж байна” гэж сонинд онцлон тэмдэглэжээ.

Одоо АНУ-ын зэвсэглэлд ийм төрлийн 35 нисэх онгоц байгаа ажээ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ