Гэр бүлийн маргаан дархлааны тогтолцоог муутгадаг
Гэр бүлийн хэрүүл маргаан хүний биеийн дархлааг муутгах аюултай гэж эмч нар үзэж байна. Сэтгэл түгшээсэн харилцаа, далд гоморхол, байнгын хэрүүл нь бие махбодийн хамгаалалтын тогтолцоонд хор учруулдаг кортизол хэмээх стрессийн дааврыг ихэсгэдэг байна. Гэр бүлийн амар жимэр байдлыг урт наслахад туслахад нууцын нэг гэж өндөр настнууд үздэг юм.
Эрдэмтэд энэ байдлыг шалгаж үзэхээр шийдсэн байна. Харилцаа нь эрс ялгаатай хэд хэдэн хосыг судалгаанд хамруулахаар сонгож авсан байна. Нэг хэсэгт нь стрессийн шалтгаан гэр бүлд, бусдад нь ажил дээр байсан, нөгөө хэсэгт нь стресст орох шалтгаан огт байгаагүй буюу хэрүүл маргаан цөөхөн гардаг байжээ. Эрдэмтэд эхнэр, нөхрийн харилцааны аль болох олон талын хувилбарыг хамруулахыг бодсон байна. Нийтдээ гэрлээд арваас цөөнгүй жил болсон зуу гаруй хосыг сонгожээ.
Гэр бүлийн маргаан эхнэр, нөхрийн сэтгэл санааны байдалд хамгийн сөргөөр нөлөөлж байсан байна. Чухамхүү харилцан ойлголцдоггүй гэр бүлд эрүүл мэнд муудаж, дархлаа суларч байжээ. Байнга хэрэлддэг хүмүүст кортизолын хэмжээ нэлээд их болсон байжээ. Энэ нь хэрүүл маргаан эрүүл мэндэдд сөргөөр нөлөөлдөг гэсэн таамаглалыг нотлож байна. Байнга муудалцдаг эхнэр, нөхрийн бие хэрүүл маргаангүй гэр бүлд аж төрдөг хүмүүсийнхээс хавьгүй муу байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ