
Газрын тосны газраас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр "Шунхлай" компанийн захирал П.Батхишиг шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр буулгасан талаар мэдэгдлээ.
Тэрбээр "2012 оны арванхоёрдугаар сараас хойш нефтийн бүтээгдэхүүний үнэ удаа дараа нэмэгдсэн талаар хэвлэлээр мэдээлэл гарч байгаа.
Манай компанийн зүгээс холбогдох газруудад үнэ нэмэх асуудлаа маш бодит үндэслэлтэй тооцоотой нь явуулсан. “Роснефть” компани тонн шатахууныг 1365 ам.доллараар нийлүүлж байгаа. Ам.долларын ханш 1392 гээд үржүүлээд үзэхээр нэг тоо гарна.
Энэ бол зөвхөн худалдан авах дүн. Гэтэл тээвэрлэлт, хадгалалт, агуулах сав, үйл ажиллагааны зардал гэхээр бодит үнэ өөр гарна шүү.
Гэхдээ алдагдалтай байгаа хэдий ч холбогдох байгууллагуудтай уулзалт яриа хийсний үндсэн дээр өнгөрсөн баасан гаригт шатахууны үнийг бууруулсан. Одоо алдагдалтай үнээрээ зарагдаж байгаа" гэлээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ