
Филиппин улсын иргэн Тереси Эванглиста Бендо болон Монголын иргэн Э.Алтантуяа нар зохион байгуулалттайгаар бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Тереси Бендо 2012 оны тавдугаар сарын 14-ний 22.00 цагт Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Кореан эйрлайнс” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ таван кг 450 гр буюу онц их хэмжээний героин авчирч, манай улсын иргэн Э.Алтантуяад дамжуулах гэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдсан юм. Түүнд анхан шатны шүүхээс 18 жилийн хорих ял оноож байсан аж.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ