
“Монголын оюутны холбоо, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалахын яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ. Ихэнх оюутнууд бакалавраа төгсөөд үргэлжлүүлээд магистр, докторт сурч төгсдөг учраас энэ суралцах хугацаанд 26 нас хүрчихдэг. Ингээд цэргийн алба хаах нас нь дуусдаг. Гэтэл төрийн албан хаагч нь заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг тул тухайн оюутан цэргийн алба хаагаагүй учраас дүйцүүлэх буюу мөнгө төлдөг. Хэрэв оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хаавал цэргийн үүрэгтний үнэмлэх авч, төгсмөгцөө төрийн албанд орж ажиллах боломж энэ хөтөлбөрийн хүрээнд нээгдэх юм байна. Иймээс ирэх зун 100-500 оюутныг туршилтын байдлаар цэргийн алба хаалгахаар болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ