Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна

img

2013 оны 03 дугаар сарын 19-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын зарим нутаг болон говийн аймгуудыг зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 5-10 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн нутгийн баруун хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ