Банкны удирдлагууд давж заалдлаа
Хуурамч хувьцаа гарган иргэдийг хохироосон хэргээр анхан шатны шүүхээс 2-5 жилийн хорих ял сонссон “Анод” банкны удирдлагууд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд өчигдөр гомдол гаргажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд дөрөв хоног үргэлжилсэн шүүх хуралдааны шийдвэрээр Э.Гүр-Аранзад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял оногдуулснаас 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар гурван жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон юм.
Харин шүүгдэгч Н.Даваа, Н.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулснаас мөн гурван жилийг хасч гурван жилийн ял оноож байв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ