Героиныг шатааж устгажээ

img

Улсын начин Ц.Улаанхүүд хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, борлуулсан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноосон.

 Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг ялыг хэвээр баталж тэрбээр өдгөө ялаа эдэлж буй.

Анхан шатны шүүхийн бичсэн тогтоол гүйцэтгэх хуудсанд түүний хадгалж байсан героиныг устгахаар дурдсан байна. Иймд шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан хамтран, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр героиныг шатааж устгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ