
Эрүүл мэндийн яамнаас төрийн бус байгууллагуудыг дэмжиж, үйл ажиллагаа явуулахад нь тусламж үзүүлж, иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулах зорилгоор "Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв"-ийн байрыг өчигдөр хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ.“Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвсэл”-ээс иргэд олон нийтийг архидан согтуурах эрсдэлт зан үйлээс сэргийлэх, архины асуудалтай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг тус байранд явуулах аж. Төвийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Л.Насанцэнгэл нар оролцов.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ