Дахин төлөвлөлтөд оролцох төсөл сонгон шалгаруулагчдын материалыг нээлээ
Нийслэлийн И
ргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг нээлттэй урьсан.
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанаас хойш 14 хоногийн дараа буюу 2013 оны 03-р сарын 04 -18-ны 10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар авч, өчигдөр 10 цагт, Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоотод Төсөл сонгон шалгаруулалтын материалыг нээлээ. Энэхүү ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцууллаа. Төсөл нээснээс хойш 10 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д заасан байна гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ