3-р сарын 19 Олон улсын үйлчлүүлэгчийн өдөр

img

Дэлхий дээр хүмүүс өөрсдөө нийгмийн аль нэг бүлэгт хамаардгаас улбаалан тэмдэглэдэг олон баяр байдаг. Тийнхүү Тэтгэвэрийнхний  өдөр, Боссын өдөр, Дурлалт хосуудын өдөр, Ажил хэрэгч хүмүүсийн өдөр гэж бий… Гурван жилийн өмнө энэ жагсаалтад бас нэгэн баяр нэмэгдэж бичигдсэн нь Олон улсын Үйлчлүүлэгчийн өдөр (International Client Day) байлаа. Зуун зуун дамжин тэмдэглэгдэж, янз бүрийн уламжлалаар баяжиж буй тэмдэглэлт өдрүүдээс ялгаатай нь Үйлчлүүлэгчийн өдөр дэлхий дахинаа дөнгөж л түгж эхэлж байгаа юм.  Анх удаа уг баярыг 2010 оны гуравдугаар сарын 19-нд тэмдэглэжээ.

Янз бүрийн салбарт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажил үйлчилгээ эрхлэгчдийн хувьд энэ баярын зорилго нь шинэ үйлчлүү-лэгчдийг татах, байнгын үйлчлүүлэгчдээ урамшуулах явдал юм. Энэ өдөр дэлхийн дахины бизнес эрхлэгчид хэрэглэгчиддээ талархал илэрхийлж, хамтран ажилласныхаа төлөө урам хайрладаг. Чухам хэрхэн яаж  дурсгалын зүйл гардуулах уу, жижиг сажиг бэлэг сэлт өгөх үү,  хямдрал үзүүлэх үү, янз бүрийн акци, баярын арга хэмжээ зохион байгуулах уу гэдгээ өөрсдөө шийднэ.

Энэхүү баярыг Орос, Латвийн бизнес эрхлэгчид анх санаачилжээ. Гэхдээ энэ санаа-чилга маш хурдан дэлхий даяар түгсэн байна. Энэ санааг Европ, Америкийн том жижиг бүх түвшний компаниуд, худалдааны төвүүд, арилжаа наймаа, ажил үйлчилгээ эрхлэгчид халуунаар дэмжжээ.

Манай улс ч энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлбэл зүйтэй санагдана.

Эх сурвалж: ТВ-7 хоног

СЭТГЭГДЭЛ БИЧИХ