Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт явуулна

img

Жирэмсэн эмэгтэйчүүдээс Дауны хам шинжтэй хүүхэд төрөх эрсдлийг тодорхойлох, эх барихын практик оношилгоог сайжруулах, жирэмсний хяналтын эмч нарын пренатал оношилгооны биохимийн скрининг шинжилгээний мэдлэгийг дээшлүүлэх зорилгооор энэ сарын 20-нд ЭХЭМҮТ-д сургалт болно. Сургалтад НЭМГ-ын дарга С.Туул, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эрхлэгч С.Хишгээ, НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн НҮЭМ зохицуулагч, Дүүргийн ЭМН-ийн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын эмч нар, амаржих газруудын чанарын албаны дарга нар, дүрс оношилгооны эмч нар,ВВВВ  лабораторийн эмч нар болон ХХЭМБ-ын эмэгтэйчүүдийн эмнэлгийн төлөөлөл нийт 90 гаруй хүн оролцоно. Энэхүү сургалтаар төрөлхийн болон удамшлын эмгэгийн оношилгоо, урьдчилан сэргийлэхВВВВ  талаархиВВВВ  мэдлэг хандлагыг өөрчлөх, сайжруулах, лабораторийн эмч нарын биохимийн скрининг шинжилгээний мэдлэгийг дээшлүүлэх зэргийг ярилцах юм. Уг сургалтыг олон улсын “Дауны хамшинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан сүүлийн хоёр жил ЭХЭМҮТ, НЭМГ хамтран дауны хамшинжийг эрт илрүүлэх, оношлох тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа ба энэ удаагийн сургалтаар эх барих, эмэгтэйчүүдийн эмч, лабораторийн эмч нарт зориулж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuul:
hyanaltand ochood vzvvlehed emch nar haritsaa muutai barag daralt vzeed jingee uuru helj uguud l boloo. yostoi setgel dunduur bn.
2013-03-19
Sergelen:
Ham shinj yahav. Tsaana chini huseed jiremsen bolj baigaa hun bolgon usultgui jiremsen bolj obort hiilgej baina. Ene yunaas bolood bgaa bolon yamar arga hemjee avah talaar yariltsaats. hetsuu bna.
2013-03-19