Хятад улс зэвсгийн таван томоохон экспортлогчдын нэг болжээ
“Хүйтэн дайн” дууссанаас хойш Хятад улс дэлхийн зэвсгийн таван томоохон экспортлогчдын тоонд анх удаа оржээ. Гуравдугар сарын 18-нд нийтлэгдсэн 2012 оны зэвсгийн худалдааны тухай Стокгольмын энх тайвны асуудал судлах хүрээлэнгийн шинэ илтгэлд ингэж дурджээ. 2008-2012 оны ердийн зэвсэглэлийн гэрээ хэлцлийн өртгийн хэмжээ өмнөх үеийнхээс 17 хувиар өссөн байна. Эхний байранд АНУ урьдын адил орж байгаа бөгөөд дэлхийн зэвсгийн экспортын 30 хувь нь тус улсад ногдож байгаа юм. Хоёрт Орос улс (26 хувь) оржээ.. Гурав, дөрөвдүгээр байранд Герман (7%), Франц (6%) бичигдсэн байна.. Хятадын зэвсгийн экспорт 5 хувь байна. 1950 оноос хойш Их Британи таван томоохон экспортлогчдын тоонд анх удаа ороогүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ