
Энэ сарын 17-нд буюу өнгөрөгч ням гаригт Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хамт олон Цэргийн баяраа тэмдэглэн хурдан морины уралдаан зохион байгуулжээ.
Гэвч хурдан морь уралдуулж, хийморио сэргээх гэсэн биш айлын жаахан хүүхдийн амь насаар тоглосон хэрэг гарчээ. Тодруулбал, хүүгийн унаж байсан морины эзэн нь тус ангийн захирагч н.Галбадрах гэгч байсан ба их насны морь унаж байсан хүү км гаруй газарт чирэгдсэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан хүү 8-9 настай байсан аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ