Гей гэхээр л эмэгтэйлэг хувцасладаг гэвэл дэндүү өрөөсгөл

img

Хүний амьдралын хувь тохиол өөр өөр байдаг. Тиймдээ ч хэн нэгэнд буруу гэж харагддаг зүйл, өөр нэгэнд маш утга учиртай байх нь бий. Ялангуяа үзэл бодлоороо бус дотоод мөн чанараараа бусдаас өөр хүмүүс амьдралд өөрийнхөөрөө хандаж, нийгмийн харилцаанд ороход багагүй саад бэрхшээл учирдаг билээ. Тэдний нэгэн төлөөлөл болсон Бэлгийн цөөнх гэгддэг гей залуутай ярилцлаа. Тэрбээр 30 орчим насны нэгэн бөгөөд түүнийг хүндэтгэж, нэр ажлыг нь нууцлав.

-Та илэн далангүй ярилцаж чадах болов уу?

-Тийм ээ, чин сэтгэлээсээ ярилцахад бэлэн байна.

-Ижил хүйстэн гэдгээ хэдийд мэдэв?

-Ер нь л мэдээ орохоосоо л мэдэрсэн. Одоо бодоод байхад дунд сургуульд байхдаа илүү ихээр мэдэрч байсан. 1990-ээд онд интернэт орчин байхгүй болохоор мэдээлэл муутай их ганцаарддаг байлаа. Өөрийгөө ойлгохгүй гаж юм байна даа гэж боддог байв. Биеийн тамирын хичээлд ороход их хэцүү. Ангийн хөвгүүд нүцгэлэхээр байж суух газраа олохгүй нүүр улайгаад л. Ариун цэврийн өрөө оръё гээд л сүүлд нь хувцсаа сольж ордог байлаа. Их хэцүү шүү. Нэг удаа найзындаа “сэтгэцийн өвчин” гэдэг ном уншихад сексийн сэтгэцийн өвчнүүдийн талаар бичсэн байсан. Уг номд ижил хүйстэнтэй явалдах өвчин эмчлэгдэхгүй гэж байсныг олж уншаад өөрийгөө өвчтэй юм байна гэж бодоод амиа хорлох гэж оролдсон. Тэгээд бөөн нойрсуулах эм уусан ч нөлөөлөөгүй хордлого болсон.Тэр үеэ бодоход инээд хүрдэг. Яагаад гэвэл энэ өвчин биш юм билээ. Сэтгэл зүйч эмч нарын нотолж буйгаар энэ нь сүүн тэжээлт амьтан бүхэнд тохиолддог жирийн нэгэн үзэгдэл бөгөөд ийм өргөн их хэмжээний зүйлийг гаж гэх нь буруу гэж үзээд сэтгэцийн өвчний жагсаалтаас 1976 онд хассан байдаг. Юугаа ч мэдэхгүй, учраа олохгүй тэнэг зүйл хийж байжээ.

 -Уучлаарай, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дийлэнх нь ижил хүйстнүүд байдаг гэсэн. Яагаад тэр вэ?

-Гей залуус, бэлгийн цөөнх эрсдэлт бүлэг гэж ярьдаг. Бидэнд мэдээлэл өгч, шинжилгээнд байнга хамрагдах боломжтой гурван төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд сайн ажиллаж буйн үр дүн болов уу. Учир нь далд нуугдмал байгаа залуусын өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамруулна гэдэг амар зүйл биш. Монголын нийт хүн амыг нэг бүрчлэн хамруулбал хэцүүхэн тоо гарах байх. Гей залуус маш идэвхтэй, сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамрагддаг. Манай залуус ямар нэг эрсдэлтэй харьцаанд орсон бол заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. Ихэнх залуус эмч дээр очихоос ичдэг. Ичихгүйгээр тохиолдлын бэлгийн харьцаанд орсон юм чинь эмч дээр очихоос ичих шаардлага байхгүй. Эмч нар ч бидний хувийн нууцыг хадгалах үүрэгтэй шүү дээ.

-Найз залуутай юу?

-Хайрлаж явдаг хүн байлгүй яахав.

-Манайх ДОХ-гүй орон болох боломж бий юу?

-Эрүүл мэндийн салбарын зөв бодлого, хүртээмж чухал. Мөн хувь хүний ухамсартай салшгүй холбоотой. Эрүүл мэндийн салбар гей залуусын дунд халдвар илүү тархаж байгааг анхаарч тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажиллах хэрэгтэй гэж боддог. Ер нь төрийн байгууллагын дэмжлэг сул юм билээ.

-Ихэнх гей залуу бэлгийн чиг баримжаагаа нуудаг гэсэн?

-Найз нөхөд, гэр бүлийнхэн нь мэддэг залуу олон байдаг. Энэ нь тэднийг өөртөө итгэлтэй явахад дэм болдог гэж боддог. Нийгэмд ил гарсан хүн цөөн. Би тэдний зоригийг үнэлдэг. Хүмүүс өнөөдөр гей залуусын талаар сайн, муу янз бүрийн л мэдээлэлтэй байна. Харин зөв мэдээлэл, ойлголтыг сэтгүүлчид өгч байх хэрэгтэй. Гэтэл зарим сонин, цахим хуудсын сэтгүүлчид их бүдүүлэг алдаа гаргадаг. Өөрийгөө хүлээн зөвшөөрч зарлаагүй байхад хүнийг сонссоноороо бэлгийн чиг баримжааг нь зарладаг. Гэвч энэ нь тухайн хүнийг цусгүй “алж” байгаа хэрэг.

 -Уучлаарай, нууц биш бол сексийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Найз залуутайгаа л. Энэ хэт хувийн чанартай асуулт болохоор илүү нарийн яримааргүй байна.

 -Танд дурласан бүсгүй байдаг уу. Тэднийг хэрхэн хүлээн авдаг вэ, том алаг нүдэнд дурлахгүй хэн байх билээ. Сайхны өмнө харц буруугүй гэдэг?

-Би тийм ч сайхан биш. Гэхдээ нүдэнд дулаахан харцтай шүү. Дунд сургуульд сурч байхад нэг охин миний араас “гүйдэг” байлаа. Их хэцүү. “Чи намайг огт тоохгүй юм” гэж уйлаад л. Харин би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болчихсон шаналаад явж байдаг. Би тэр охинд “Уучлаарай, надад хайртай хүн байдаг” гэж хэлсэн. Би эмэгтэй хүмүүстэй найзлах дуртай. Тэд бүх зүйлийн талаар чөлөөтэй ярьдаг. Эрчүүдийн сэдэв цөөн ч гэсэн тэдэнтэй байх хөгжилтэй шүү.

-Гей атлаа гэр бүлтэй, хүүхэдтэй хүн олон байдаг гэсэн?

-Тийм шүү. Тэдний өмнө маш хүнд асуудлууд тулгардаг. Тэд гэр бүл, үр хүүхдэдээ сайн аав, сайхан хань байхаас гадна өөрийнхөө дотоод хүний асуудлаа шийднэ. Ийм хүмүүс ганц нэг итгэлтэй хүнтэй хааяа нэг уулзах сонирхолтой байдаг. Манай хүн ам цөөн болохоор уулзахаас эмээдэг юм билээ.

-Хүн хувь тавилангаа өөрөө сонгодоггүй. Та төрөлхийн ижил хүйстэн болсон хувь заяандаа хааяа гомддог уу?

-Анх би яах гэж, яагаад гэж боддог байлаа. Харин одоо өөр. Би хэдийгээр гей ч гэсэн бусдаас ялгарах юу ч байхгүй. Би хүн болж төрсөндөө л баярладаг. Нэг л олдох амьдрал юм чинь бусдад гэмгүй жаргалтай амьдрах хэрэгтэй гэж боддог.

 -Та эмэгтэй хүний хувцас өмсч гадуур хааяа ч гэсэн явдаг уу?

-Гей гэхээр л эмэгтэйлэг хувцаслаж гадуур явдаг гэж ойлговол дэндүү өрөөсгөл.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Saihanbilegiin tuslah:
S a i h a n b i l e g c h i n i g.o.m.o ni u n e e n. Z a l u u h a n b.a.n.d.i n a r i i g er h l u u l d e g. B i t e r b.a.n.d.i n a r a a s n i m e d e e l e l a v a h g e h e e r a i g a a d o g d o g g u i. G a d a a d a d t s a g a a c h l a h a d n i t u s a l b a l m e d e e l e l o g n o g e d e g. D a a n c h m i n i i c h a d a l a r a i h u r e h g u i b a i n a. T u s a l j c h a d a h h u n b a i v a l e n d h a y a g a a u l d e e g r e i. H a m t a r j a j i l l i i.
2013-03-19
Saihanbileg tuslah:
Saihanbileg chini g.o.m.o ni uneen. Zaluuhan b.a.n.d.i nariig erhluuldeg. Bi ter b.a.n.d.i naraas ni medeelel avah geheer aigaad ogdoggui. Gadaadad tsagaachlahad ni tusalbal medeelel ogno gedeg. Daanch minii chadal arai hurehgui baina. Tusalj chadah hun baival end hayagaa uldeegrei. Hamtarj ajillii.
2013-03-19
saihanaa:
Saihanbileg Gomo mon uu?
2013-03-19
buu med:
za yostoi yuuch heleh yum
2013-03-19
zochin:
tegeed baadag anusruugaa chaalguulahuu yaa nuli baas hunii esnoos gajuud uildel buzar hovchnuud
2013-03-19
tui tui:
hol ochij dald orooroi.tor zasag chamaig baitugai morooroo zovj yawaa yaduu ardaa bodlogoor demjij chadahgui baigaa.chi ooroo medej baigaa bizdee.tanariin divaajin ter tailand ene ter geed gazar zondoo baina.naad buzaraa minii mongoloos hol avaachij delgeruuleerei.iimerhuu yumnuudtai yariltsaj hun tatah gedeg setguulch ooroo asuudaltai baij bolno ldoo.gehdee ene chin ireeduid asar hund tsohilt ogch baigaa yu shdee.
2013-03-19
jalayir:
ert tsagt iim hun baival uchiggui tsaazaar awdag baisan ajguu uchir n hromosomin dogoldol buyu gaj bureldsen urag gej nerlegddeg iim humuus n niigemd mash ih hor hohirol uchruuldag baisan gej ertnii sudart temdegelj irsen n tohioldlin hereg bish yum
2013-03-19
unbaa:
al
2013-03-19
unbaa:
gaihaltai
2013-03-19