Цахим сургалт болов

img

Хөдөлмөрийн яамнаас 21 аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын захирал, мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтыг зохион байгууллаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав цахим хурлын үеэр 21 аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, албан хаагчдад цаг үеийн мэдээлэл өгч, ажлаа жигдрүүлэн, хурдтай ажиллахыг чухлыг онцоллоо. Сургалтад хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, статистик мэдээлэл, мэдээллийн технологийн чиглэлээр яамны холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулсан юм. Сургалт цахим хэлбэрээр явуулсан нь ялангуяа хөдөө орон нутгийнхны хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн, түргэн шуурхай ажил болж байгааг аймгуудын Хөдөлмөрийн  хэлтсийн дарга нар онцолж байлаа. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ