Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан нэмэлт багцууд худалдаанд гарлаа
Монгол цэргийн баярын өдөр Юнител групп урьдчилсан төлбөрт хэрэглэгчиддээ зориулан өдрийн болон сарын багцуудыг худалдаанд гаргалаа. Энэхүү багц үйлчилгээ нь хэрэглэгчдэд хэрэгцээндээ тохируулан сонголтоо хийж, хэмнэлтийг мэдрэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Өдрийн багц нь яриа, мессеж, дата гэсэн 3 сонголттой. Хэрэглэгч та бүтэн өдрийн турш хязгааргүй ярихыг хүсвэл ӨДРИЙН ЯРИАНЫ БАГЦ, өдрийн турш хязгааргүй мессеж бичихийг хүсвэл ӨДРИЙН МЕССЕЖНИЙ БАГЦ, харин өдрийн турш хязгааргүй интернэт ашиглахыг хүсвэл ӨДРИЙН ДАТА БАГЦ-ыг тус бүрийг нь ердөө л 1000 төгрөгөөр авах боломжтой болж байгаа юм. Хүссэн үйлчилгээгээ хязгааргүй нөхцлөөр бүтэн өдрийн турш 1000 төгрөгөөр авна гэдэг БОДИТ ХЭМНЭЛТ, ХОВОР БОЛОМЖ.
Сарын багц нь хэрэглээ болон үнийн дүнгээсээ хамааран 4 өөр сонголттой. Хэрэглэгч та сарын багцыг идэвхжүүлснээр 30 хоногийн турш санаа зовох зүйлгүйгээр хүссэнээрээ ярих, мессеж бичих боломжтой болох юм.
Таны мессеж хэрэглээ их бол
Багц-1 Сүлжээндээ 20 минут ярьж, 200 мессеж бичих эрх 2000 төгрөг
Багц-2 Сүлжээндээ 30 минут ярьж, 300 мессеж бичих эрх 3000 төгрөг
Таны ярианы хэрэглээ их бол
Багц-3 Сүлжээндээ 100 минут ярьж, 100 мессеж бичих эрх 5000 төгрөг
Багц-4 Сүлжээндээ 300 минут ярьж, 300 мессеж бичих эрх 10,000 төгрөг
Та бага зардлаар илүү их үйлчилгээ авахыг хүсвэл сарын багцыг сонгоорой.
Юнителийн хэрэглэгч та эдгээр багцыг сонгох ГАНЦХАН шалтгааныг дурьдая. Сүлжээндээ 20 минут ярьж, 200 мессеж бичих багцын үнэ нь 2000 төгрөг. Хэрвээ та багцыг сонголгүй, энгийн нөхцөлд мөрдөгдөх үйлчилгээний тарифын дагуу энэ үйлчилгээнүүдийг авлаа гэж бодоход нийт 5400 төгрөгөөр авах юм. Тэгэхээр та энэхүү багцыг сонгосноор 3400 төгрөг хэмнэж чадах нь ээ. Энэ бол бодит хэмнэлт.
Багцын үйлчилгээ нь хэрэглэгчдэд онцгой боломжийг олгохоос гадна хүссэн үедээ гар утаснаасаа багцаа идэвхижүүлэх боломжийг олгож байгаа юм. Хэрэглэгч та аль нэг үйлчилгээний салбарт очиж дугаар хүлээн зогсох шаардлагагүй бөгөөд 1416 дугаарт мессеж илгээхэд л хангалттай юм. Бодит үнийн тарифаас хэд дахин хямд, өргөн сонголттой энэхүү багцын үйлчилгээ нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ