Эртний шувууд дөрвөн далавчтай байжээ

img

Эртний шувуудын хойд хоёр савар нь нэмэлт далавч болж байсан бололтой гэсэн дүгнэлтийг хятадын палеонтологчид хийжээ. Эртний шувуудын янз  бүрийн төлөөллийн 11 олдворын хойд савар нь өдтэй байсныг нотлох баримтыг Шаньдуны геологи, палеонтологийн хүрээлэнгийн судалгааны хэсгийнхэн  олжээ.100-150 сая жилийн өмнө үргэлжилж байсан эртний цэрдийн үеийн шувуудын мөчнүүдийн судаслаг өдөн бүрхүүлийн бүтэц нь жигүүртний нэн эртний төлөөлөгч болох археоптериксийн өдтэй төстэй гэнэ.

Sapeonis төрлийн шувууны хойд хөлний бүрхүүл  өд нь  50 миллиметр хүрч байжээ. Тавхайн өдний урт нь бас 30 миллиметрээс урт байсан байна. Шинэ баримт нь шувуудын нисэх чадвар хэрхэн хувьссаныг ойлгоход чухал ололт мөн гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Өдөөр бүрхэгдсэн хойд талын мөчүүд нь туслах чанарын далавч  болж байжээ гэсэн таамаглалыг түрүүнд нь дэвшүүлж байсан юм. Гэвч АНУ-ын байгалийн түүхийн музейн палеонтологч Марк Норел Хятадын  мэргэжил нэгтнүүдийнхээ дүгнэлтийг хүлээж авахыг яарахгүй байгаа аж. Ийм шалихгүй түүвэр судалгаа нь дөрвөн жигүүр бол эртний шувуудын хувьд хэвийн зүйл гэсэн хэрэг огт биш гэж тэр үзэж байна.

 С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ