Цагдаагийн албан хаагчдад ял оногдуулжээ

img

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нар нь бүлэглэн 2009 оны 7 дугаар сарын 4-ний шөнө иргэн Г.Вандандоржийг "жаахан хүүхэд байж архи уулаа, хэнтэй ууж хэнтэй зодолдсон" гэх зэргээр түүний толгой, нүүр цээж рүү нь цохих,өшиглөх зэргээр зодож бие махбодид нь эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба дээрхи хэрэгт хяналтын прокурор И.Энхтуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тус дүүргийн шүүх уг хэргийг 2011,03.09-ний өдөр хэлэлцээд О.Нямдэлгэр. К.Монголхүү нарыг бүлэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 4 сар баривчлах ял оногдуулсан байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх ялтан нарын болоод хохирогчийн гомдлоор О.Нямдэлгэр, К.Монголхүү нарт холбогдох хэргийг 2011.04.28-ны өдөр хэлэлцээд 2011.03.09-ний өдрийн 68 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт "...Хохирогч Г.Вандандорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан тогтоолын бусад заалтыг хэвээр баталжээ. 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар ялтан нарын болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор дээрхи хэргийг хянан хэлэлцээд Цагдаагийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүх хуульд заасан ял оногдуулсан ба Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна. Цагдаагийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нар нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээгээгүй бөгөөд энэ хэргийн талаар news.mn вэб сайтад худал ташаа мэдээлэл өгч байсан хэдий ч дээрхи хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Улсын Дээд Шүүх хянаг тогтоосон байна.  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagdaa ugiin l ys surtxuun baikhgyi shyy dee gexedee zarim ni shyy ylanguya ene zam deer zogsdog zuraastai nuxuduud xariltsaanii soyol baikhgyi tenegyyd shyy dee tsoxchuul turuu doromjilson bolchood baikh umaa ydargaatai umaa yakhuu
2012-08-13
Арай ч дээ:
арай ч дээ энэ хуулийнхан ингэдэг байхгүй юу хүнийг насаар нь бэртээсэн 2 хөгийн боловсролгүй 3 сарын дамжаа төгсөж төрийн хувцас өмссөн хөгийн юмнуудаа өмөөрчихсөн байна. Энгийн иргэн нэг хүнийг цохиод л 2 жил авдаг шдээвввингэж бичлээ гээд яах ч юм билээ хөгийн арчаагүй юм.
2012-04-04
tsandaa khun bol khun bishee. kharin tsagdaa gedeg alba chini ug ni ikh saikhan. khuniig tsagdaad khelne gevel ted aidag. kharin odoonii tsagdaagiin ajiliig khuuj bgaa garuud unkheer khun bish bolchikhdog yum. teneg garuud
2012-01-26
naad muu har ylaagaa alchaach 4 hon sar hudlaa amraagad l boloo iu
2011-12-05
tsagdaa nertei yaragchdiig hatuu shiitgeh heregtei
2011-11-24
myy xognuudad 4 n jil ogj shorond xataagvi tiim ee engiin xvn baisan bol 4 n jol abax baisan shvv dee
2011-11-15
4 хөн сар хориод л болоо юу
2011-11-12