
Их Британийн Саффолк гүнлигийн далайн эрэг орчимд байрладаг амралт зугаалгын газарт агаар дээр дүүжигнэдэг нэгэн зочид буудал нээгджээ. 30 орчим метр урт Balancing Barn нэртэй зочид буудал нэгэн жижигхэн довцог дээр сүндэрлэх аж. Зохион бүтээгчид нь ажлаа нэлээн хөгжилтэй хийсэн болов уу.
Барилгын арай хөнгөн хэсэг агаарт хоёр метрийн өндөрт дүүжигнэх аж. Тэнцвэржүүлэгчийг зөв тооцсон учраас барилга унахгүй бөгөөд бага зэрэг чичиргээ өгдөг байна. Барилгын дороос унжих савлуур дээр суун тоглох боломжтой.
Энэ ер бусын зочид буудал нэгэн зэрэг найман хүнийг хүлээн авах юм. Гал тогоо, хоолны өрөө, тус бүр нь угаалгын болон бие засах өрөөтэй хоёр ортой дөрвөн өрөөнөөс бүрдэх аж. Гаднах хана нь мөнгөлөг гэрэл ойлгогч хальсаар бүрэгджээ. Уг буудлын зураг хийцийг нэрт философч Ален де Боттоны MVRDV студи бүтээсэн байна. Түүний үзэж байгаагаар энэ зочид буудалд ирсэн хүн өөрийгөө жингүүдэж буй сансрын нисгэгчтэй адилтгаж үзэх боломжтой гэнэ.
http://youtu.be/ASNmPCh3PJI
СЭТГЭГДЭЛ БИЧИХ