"Шунхлай"ХХК-иас хөнгөлөлтэй зээлээ эргүүлэн татах хүсэлт хүргүүллээ

Тус компани ШӨХТГ-т шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмж, алдагдалтай ажиллаж байгаагаа мэдэгдэн дахин үнэ нэмж болзошгүй талаараа санал хүргүүлээд байсан юм. Тодруулбал, "Шунхлай" ХХК нь шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд төрөөс авч буй арга хэмжээний нэг болох хөнгөлөлттэй зээлд хамрагдан Монголбанкнаас 15 сая ам.долларыг 3,8 хувийн хүүтэй авсан боловч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул ШӨХТГ-аас уг зээлийг эргүүлэн татаж, хүүг зах зээлийн ханшаар авах хүсэлтийг Монголбанкинд хүргүүлсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ