НӨАТ төлөх босго дүнг 200 сая төгрөг болгох тухай хуулийн төслийг өргөн барив

img

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар нар өнөөдөр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дэд дарга М.Энхболдод өргөн барилаа.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг тухайн цаг үеийн эдийн засгийн цар хүрээ, татвар төлөгчдөд тусах эдийн засгийн нөлөөлөл, ачааллыг харгалзан жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгж, иргэнд ногдуулж байхаар хуульчилсан байдаг.

2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж ирсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар тогтоосон энэхүү 10 сая төгрөг нь өнгөрөгч хугацаанд өсөн нэмэгдэж ирсэн инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзэхэд жижиг аж ахуй нэгжүүдэд татварын дарамт бий болгож эхэлжээ. Тиймээс хуулийн төсөл санаачлагч гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгохоор төсөлд тусгасан байна.

2012 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газраас авсан мэдээгээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82,2 тэрбум төгрөг, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 612,8 тэрбум төгрөг, 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж. Дээрх тоо баримтаас харахад 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36,1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нийт борлуулалтын ердөө 2,4 хувийг бий болгодог байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгосноор бага, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляци зэргээс үүссэн ялгааг арилгаж, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх олон давуу тал үүснэ гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
Bugd tulugch bh yostoi. hunguluh yostoi um bol zuvhun dotoodiin uildverlegchdiig l harj uzex heregtei. hudaldaachidiig bolohgui. burtgelgui, tatvar tulduggui chenjuud l olon bolno. Ali ch zahiin naimaachid, damlagchid udurt neg sayiin orlogotoi bolson sh dee eeeee.Amidral medehgui ni 76 bolood bhiin daa. tegeed uurtuu heregtei huuli batlana.
2013-05-17
jijig biznes erkhlegsh:
200 sayiin tosol orgon barisan ta bukhend bllaa
2013-03-25
tsag:
Zuv demjij bna
2013-03-21
байна:
200 саяыг 12 сард хуваав*** сарын 16,6сая буюу өдрийн 560мянган төгрөгийн орлого. Энэ бол бодитой тоо байна. тvрээсийн зард*** өндөр 5-10 хv н ажиллуулдаг жижиг компани гэхэд энэ хэмжээний орлого байх нь тодорхой. харин ч 200сая гэдэг тооцоотой зөв дvн байна. одоо харин орлогоо ну ух ***рд***гvй болж...
2013-03-20
байна:
Уул нь жижиг аж ахуйн нэгж бид нар орлогоо vнэн зєв єгмєєр байна. гэтэл энэ гайтай 10 сая нєатийн хуулиас болж дандаа орлогоо нуухаас єєр арга зам олддоггvй. хэрвээ бид нєат тєлєєл эхэлбэл эсвэл бvтээгдэхvvн vйлчилгээний vнэнд нєатєє шингээнэ, бас тvрээсээ шингээнэ, бас зээлийн хvvгээ шингээнэ. ингээл аймар vнэтэй бvтээгдэхvvн vйлчилгээ гарч ирж байгаамшд, харин 200сая болбол маш олон компани орлогын тайлангаа vнэмшилтэйгээр мэдvvлнэ. НДШ-ийн тєлєлт нэмэгдэнэ.
2013-03-20
aasdf:
Маш зөв хууль гарах нь дээ. дэмжиж байна гол нь ардчилсан нам батлах болуу
2013-03-20
huyg:
demjij bn tun heregtei huuliin nemelt zaalt oruulj
2013-03-20
Javhlan:
oo compania 5 huvaah heregtei bolohnee.
2013-03-19
chimka:
zuw bn.hurdan batlaad uguusei.
2013-03-19
demjigch:
uraa!!! hurdan batlagdaasai
2013-03-19
zochin:
za ashgui dee mash yaraltai batlaasai ene huuliig 8batlasan odroosoo l heregjih ni chuhal yum shuu
2013-03-19
enkhee:
Eo Eo ashgui dee Hurdan batlaad ali. tord deeremduulseer bgaan nuruu hugarchlaa
2013-03-19
Zochin:
Mash zuv yum hiij baina. 10 say bol unuudur ineedtei mungu shuudee. Jild 10 say baitugai zugeer 1 khunii tsalingii orlogo gehed l0 say hol davj baigaa. Kharin buur 300 say bolgoh heregtei. Tegsen nukhtsuld dald ediin sasgaas Oyutolgoi, Tavantolgoigoos ikh mungu il garch irne shuu.
2013-03-19
batbaatar:
mash zob 200 bolsnoor jijig uildveruud holoo olno
2013-03-19
setgegdel uldeegch:
ZUW hellee uhaangui t1 yum shig tsarailj bgad naad huuliig chini batlana l daa yagaad gewel uursud d ni heregtei shvv dee ineedtei namiin ineedtei hurliin ineedtei gishvvd
2013-03-19
Bold:
Manai turiin bodlogo ulam l buruu yabaad bn daa Tatbaraas zugtagsdiig l demjsen xuuli bolox n ee Uul n byx baiguullaga orlogoos xamaaraxgyigeer NUAT tulugch bolox yostoi Tegvel dald ediin zasag baixgyi bolno Odoo ch Zamiin Yydiin Gaaliixan bayjixndee
2013-03-19
setgegdel uldeegch:
ZUW hellee uhaangui t1 yum shig tsarailj bgad naad huuliig chini batlana l daa yagaad gewel uursud d ni heregtei shvv dee ineedtei namiin ineedtei hurliin ineedtei gishvvd