Г.Уянга түрээслэгчидтэй уулзлаа

img

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга Нарантуул захын түрээслэгчидтэй уулзлаа. Тус захын үйлдвэрчний эвлэлийн ажилчид түрээслэгч болон түрээлүүлэгч хоёрын хооронд үүсээд байгаа маргаантай холбогдуулж Г.Уянга гишүүнд ханджээ.

Энэ жилээс Нарантуул захын захиргаа түрээслэгчдийн бараагаа хийдэг модон авдрыг төмөр авдраар солихийг сануулж эхэлжээ. Түрээслүүлэгчийн зүгээс модон авдар нь хулгайд өртдөг өнгө үзэмж, чанар муутай гэдэг шалтгаанаар төмөр авдрыг нэгдсэн журмаар тавьж эхэлснээр түрээслэгч түрээслүүлэгчдийн хооронд асуудал хурцадсан байна.

Тус зах нь түрээслэгчидтэй ямар нэгэн гэрээ байгуулалгүй, өнөөг хүртэл аман тохиролцоогоор явж иржээ. Захын удирдлага болон байцаагч нар нь түрээслэгчдийг маш ихээр дарамталдаг, ажиллах орчин нөхцөл туйлын хүнд байдгаа түрээслэгчид ярьж байлаа.

Г.Уянга гишүүн захын түрээслэгчдэд тулгамдаад байгаа эдгээр асуудлуутай танилцаад Нарантуул зах руу шалгалт оруулж цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрээр өөрийн санаачилсан Түрээсийн тухай хууль нь давхар түрээс, шалтгаангүй түрээсийн үнийг нэмэх болон түрээлслэгчдийн эрх ашгийг зөрчсөн эдгээр асуудлуудыг цэгцлэхийг зорьж байгаа гэдгийг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uyanga reklamdahaa boli hudlaa chuhal tsarialaad
2013-03-20
bodol:
бүгд найрамдах ардчилсан солонгос улс
2013-03-19
monh:
Dunjingarav hurdan ashiglaltad oroosoi gej.
2013-03-19
ipgen:
xap xopin zaxiig xaabal taap ni boxip zax dapamttai
2013-03-19
ipged:
vnen yam bichixeep yctgaad bxdaa yadgiin be cetgegdel opyylaa ch
2013-03-19
12345:
narantuul zah luuvangaa idnuu? baitsaagaa idnuu? UIH d yamar hamaa bnaa. Ter chin baiguullagiin dotood juram shuu de.
2013-03-19
ccgg:
erdrneneted irj tureesleghidtei uulzah bolomj bna uu?
2013-03-19