
Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх хэд хэдэн төслийг Бодлогын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулахаар төлөвлөөд байгаа. Уг төслийн удирдагчаар М.Энхсайханыг томилон ажиллуулахаар болжээ.
Тус станцыг байгуулах хөрөнгийн 30 хувийг Засгийн газрын бондын хөрөнгөөс гаргах бол үлдсэн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас босгох юм. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийн томоохон төслийн нэг болох Тавантолгойн уурхайг түшиглэн барих станцын төсөлд хөрөнгө оруулалт татах ажлыг М.Энхсайхан хэрэгжүүлэх нь.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ