“Эх дэлхийн цаг” энэ сарын 23-нд тохионо

img

Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт гэрлийн хурдаар өсч тэр хэрээр дэлхий дахинд байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж олон мянган хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Сүүлийн 50 жилд дэлхийн уур амьсгалд маш их өөрчлөлт гарсныг олон тоо баримт, үйл явдал батлан харуулж буй. Дулаарлын хүчин зүйлс нь эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, автомашинаас гарч буй хүлэмжийн хий юм. Хэрвээ бид одоо эх дэлхийгээ аврахгүй бол 2035 он гэхэд өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болно гэсэн сэтгэл өвтгөм дүгнэлтийг эрдэмтэд гаргасан байдаг. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж эхэлсэн байна “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг сануулдаг билээ. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” эн сарын 23-ний Бямба гариг тохиож байгаа юм. Энэ өдөр 60+ минут гэрлээ унтрааж, дэлхийн 152 орны 7001 хот, суурин газарт сая сая хүмүүс нэгэн зэрэг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamgach:
hojmiin odor deeshee tenger hol dooshoo gazar hatuu bolhiin cagt mongol yr mine hevreg bolj bn da
2013-03-19
tamgach:
yellow nuntag bolovsruulsan hyns us hayagdlaa il zadgaa haysan baij bolzoshgyi ondor cacrag idvehjiltei gazar shoroo odroos orodt nemegdseerl baiga
2013-03-19
tamgach:
ene mongo hooson nam damnasan hymyysl mongliig mine syitgej baina da hoorhii
2013-03-19
tamgach:
uranaa yahu ali hediin uhaad hors shoroo ondor idvehjiltei hordood ehelchihsen bn shtei
2013-03-19