
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Энхтайваны Эрдэнэ-Очирт хүртээв.
Эх орноо хамгаалах нэр хүндтэй мэргэжлийг итгэл үнэмшлээрээ сонгон, түүнд хичээнгүйлэн суралцаж, сурлага, оюуны бүтээл, бие бялдрын хөгжил, сахилга, ёс зүйн төлвөшлөөрөө хамт олноо үлгэрлэн манлайлж, цэргийн сургуулиудын шилдгийн шилдэг сонсогчийн болзлыг ханган шалгарсан тул ийнхүү Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Э.Эрдэнэ-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналаар шагнажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ