Линдсэй Лохан сэтгэл зүйн эмчилгээ хийлгэнэ

img

Жүжигчин Линдсей Лохан элдэв хэрэг төвөгт холбогдож, шуугиан тарьсаар  өнөөдрийг хүрсэн.  Тэрээр өнгөрсөн жилийн эхнээс л хэрэгт холбогдож санхүүгийн хориг хүртэл тавиулсан билээ. Гэсэн ч түүнд энэ бүхэн хангалтгүй байсан бололтой. Дахин зам тээврийн осол гаргаж, хар тамхи хэрэглэн шөнийн клубт зодоон хийсэн зэрэг балгууд ундарсаар байсан. Харин өчигдөр түүнийг шүүх хурал болсон. Уг нь түүнд 180 өдрийг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж байсан.  Гэсэн ч  өөрийх нь болоод батлан даагчдынх нь хүсэлтээр 90 хоног буюу гурван сарын турш сэтгэл санааны болон хар тамхи, архины эмчилгээ хийлгэхээр болжээ. Энэ шийдвэрийг Лос Анжелес хотын дээд шүүхээс түүнд оноож байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл албадан эмчилгээ ч гэж нэрлэж болох юм. Тэрээр шүүх хуралд орохоосоо хоёр цагийн өмнө эцэг, эхтэйгээ ярилцаж суусан байна. Ийнхүү ярилцах зуураа шүүх хурлаас 45 минут хоцорч иржээ. Түүнчлэн түүнд ногдуулж байгаа бас нэг нь шийтэл нь 18 сарын турш Холливудын кинонд тоглохгүй байхыг хатуу анхааруулсан байна. Ингэснээрээ Холливудын бусад хүмүүст ч анхааруулга болж байгаа аж. Олон нийтэд буруу суртал үзүүлж байгаа хэмээн нэртэй жүжигчид болоод кино шүүмжлэгчид түүнд ийм шийтгэл оногдуулж байгаа гэнэ. Хэдийгээр Линдсэй Лохан авьяаслаг жүжигчин боловч ёс бус авир гаргаж, олон нийтийн дунд биеэ зохисгүй авч явсан, гэмт хэрэгт холбогдож байсан зэрэг нь ийнхүү түүнийг зайлшгүй эмчилгээ хийлгэхэд хүргэж байгаа юм байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zorig:
ENE NEG YMNII TOLGOIG DANDA ILEH YM, SHOROND HIIHGUI BOL UUR BOLOHGUI E
2013-03-20