Газрын тухай багц хуулийг хэлэлцэнэ

img

Газрын тухай багц хуулийн төслийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулна. Хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “А” танхимд өглөө 09.00 цагаас эхлэх юм.

Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн энэхүү Газрын тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэг одоогоор ид ажиллаж буй бөгөөд зөвхөн Улсын Их Хурлын түвшинд төдийгүй олон нийтийн анхаарал татсан асуудлын нэг нь газар, газартай холбоотой сэдэв болоод байгаа юм.

Дээрх хэлэлцүүлэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүд болон УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд оролцохоос гадна холбогдох албаны мэргэжилтнүүд зэрэг олон талын төлөөлөл ирж оролцох юм байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
газрыг хуулийг маш сайн хууль гаргахгүй бол маш муу үр дагавар дагуулах болно
2013-03-20